| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02214/И |
| Дугаар | 102/ШШ2024/01816 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/01816
| 2024 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2024/01816 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо* давхар *тоотод байрлах, * ББСБ ХК
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * гудамж * дугаар байр * тоотод оршин суух, Б*ийн *
2,137,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.* нь нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,137,400 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 49,149 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 24,574 төгрөг, хариуцагч Б.*аас 24,574 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА