| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02341/И |
| Дугаар | 102/ШШ2024/01935 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01935
| 2024 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/01935 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо *-д байрлах,* ХХК
Хариуцагч:*дүүрэг *дугаар хороо *тоотод оршин суух, *ын *
Зээлийн гэрээний үүрэгт 781,629 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Т* нь * ХХК-ийн нэхэмжилсэн 781,629 төгрөгийг төлөхөийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 390,814.5 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 390,814.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 23,309 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 11,654.5 төгрөг, С.*аас 11,654.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА