Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01936

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01936

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо *тоотод оршин суух, * овогт *ний *

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * байр * тоотод оршин суух, Д*ийн *

3,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Т*ийн нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгийг хариуцагч Д.Э* нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 833,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 833,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 833,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 35,100 төгрөг, Д.Э*аас 35,100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА