Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01966

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01966

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дүгээр хороо * гудамж *тоотод байрлах, * ББСБ ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо* дугаар хороолол * гудамж *дугаар байр * тоотод байрлах, Ц*ийн *

Зээлийн гэрээний үүрэгт 759,900.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.*нь * ХХК-ийн нэхэмжилсэн 759,900.98 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 189,900.98 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 22,788 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 11,394 төгрөг, Ц.*аас 11,394 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА