| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/02565/И |
| Дугаар | 102/ШШ2024/02000 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/02000
| 2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/02000 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо *гудамж * тоотод оршин суух, * овогт С*лийн *
Хариуцагч: *дүүрэг * дүгээр хороо *тоотод байрлах, * ХХК
Гуравдагч этгээд: * дүүрэг* дугаар хороо * хороолол * дүгээр байр * тоотод оршин суух, *овогт Н*ийн *
Зээлийн хүүг 2,5 хувиар тогтоолгож зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох, ковидын үе болох 2020-2022 оны дунд үе хүртэлх хугацааны зээлийн төлөлтийн хүүг зогсоох, зээлийн хүүг багасгах, илүү төлөлт хийсэн 18,200,000 төгрөгийг гаргуулах үндсэн,
Зээлийн гэрээний үүрэгт 223,874,614 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.С, өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.*ийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч * ХХК-нд зээлийн гэрээний үүрэгт 99,999,999 төгрөгийг С.*нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ноос 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд төлж барагдуулах, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,888 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,277,700 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*ээс 657,950 төгрөг гаргуулж хариуцагч * ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг нэхэмжлэгч С.* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА