Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 295

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй

  Иргэдийн төлөөлөгч Д.Цэрэнпунцаг,

  Нарийн бичгийн дарга Х.Дашням,

  Улсын яллагч Т.Отгонтөгс,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Пүрэвсүрэн,

  Шүүгдэгч Б.Батзаяа, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010658 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

   Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймаг Үенч суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 2 дугаар гудамж 05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ПК86061911 дугаарын регистртэй, Хавзаадай овогт Батсүхийн Батзаяад холбогдох хэргийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч Б.Батзаяа нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 2 дугаар гудамж 5 тоотод байрлах гэртээ 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, бага насны хүүхэд болох дагавар охин Ц.Буянхишигийг 2014 оноос эхлэн хүчиндэхийг завдаж, улмаар 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд оруулж, 14 настай байхад нь буюу 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

  Шүүгдэгч: Өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өсвөр насны хохирогч мэдүүлэхдээ аав удаа дараа оролддог байсан. Сүүлд  нь бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг. Өсвөр насны хохирогчийн зүгээс гомдол гаргасан зүйл байхгүй гэв.

         Хохирогч Ц.Буянхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

          ...Би тухайн үед 11 настай байсан...2014 оны хавар сар өдрийг нь би мэдэхгүй байна...би баруун талын орон дээр дүү Алтанбаганатай унтаж байсан чинь манай хойд аав Батзаяа нь над дээр ирээд миний турсикийг шувтлаад миний бэлэг эрхтэн рүүхуруугаа хийгээд байсан...2015 оны 05 сард баруун талынхаа орон дээр дүү Алтанбаганатай унтаж байсан чинь шөнө хойд аав Батзаяа над дээр ирээд миний турсикийг шувтлах үед нь би сэрсэн...турсикээ шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийх гээд байсан...миний бэлэг эрхтэн өвдөөд би ээжээ гээд ээжийг дуудсан чинь ээж гэрлээ асаах хооронд босоод өөрийнхөө ор руу орчихсон...2016 оны 02 сард хойд аав шөнө боссож ирээд миний бандааш тайлаад миний дээр гараад хөнжлөөр битүү хуччихаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан ба миний бэлэг эрхтэн өвдөөд байсан, тэгэхээр би ээжийгээ дуудсан чинь ээж сонсоогүй, тэгтэл аав босоод явчихсан. Тэгээд би маргааш өглөө нь босоод хичээлдээ явахаар ороо хураатал миний орны дэвсгэр даавуу цус болсон байхаар ээжид хэлсэн чинь ээж мэдээд “чи яагаад намайг дуудаагүй юм бэ” гэхээр нь би таныг дуудсан ш дээ гэхэд “ээж нь сонсоогүй ш дээ” гэж хэлсэн, тэр үед аав ажилдаа явсан байсан. 2017 оны 03 сарын 09-ний шөнө унтаж байсан чинь аав дахин намайг оролдож өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад босоод явсан, энэ үед миний бэлэг эрхтэнээс нялцгай цагаан өнгийн юм гарчихсан байсан...2017 оны 02 дугаар сард...унтаж байхад аав миний өвөрт орж ирээд миний бандаашийг шувтлаад бэлэг эрхтнээ хийгээд хөдлөж байгаад босоод явсан...Үүнээс хойш миний сарын тэмдэг ирэхээ больчихоор нь ээжид хэлсэн, тэгээд ээж, аав 2 намайг 2017 оны 04 сарын 04-нд Эх нялхас дээр аваачиж үзүүлэхэд 1 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Миний сарын тэмдэг 12 настай байхад ирж байсан ба ааваасаа өөр ямар нэгэн хүнтэй унтаж үзээгүй, ганцхан аав л надтай унтсан юм. 2016 оны 02 дугаар сард надтай бэлгийн харьцаанд орохдоо намайг ээждээ хэлвэл ална шүү гээд байсан...гэжээ. /хх-15-17, 36-38/,

           

 Гэрч Ц.Оюун-Эрдэнэ  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Манай охин Буянхишиг 2013 онд 3 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод над дээр ирээд...2016 онд Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуульд шилжиж ирсэн. Би 2017 оны 04 сарын 05-ны өдөр охин Буянхишигийг Батзаяатай хамт явж Эх Нялхасын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч нь танай хүүхэд 1 сартай жирэмсэн байна гэсэн. Тэгэхээр нь охиноосоо яагаад ийм юм болсон бэ гэж асуусан чинь Буянхишиг “аав намайг оролдоод надтай унтсан” гэсэн...Буянхишиг ор хөнжлийн даавуугаа надад үзүүлсэн, би яасан юм бэ гэсэн чинь Буянхишиг надад юм хэлээгүй, тухайн үед би биеийнх нь юм ирчихсэн юм байх гэж бодоод угаа гэж хэлсэн…гэжээ. /хх-46/,

 

Гэрч Ш.Батсүхийн   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би нэг ёсондоо Батзаяаг  өргөж авсан аав нь байгаа юм. Б.Батзаяа бол хүнтэй их юм ярьдаггүй, хэлсэн зүйлийг хийнэ үү гэхээс өөрөө сэтгэн бодоод хийх чадвар байхгүй...Өөрийн дагавар охин Хишигээг хүчиндсэн  гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн...Гэр бүлийнх нь асуудал маш хүнд байна. Эхнэр нь жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй, энэ байдлыг харгалзан үзэж нааштай шийдэж өгөхийг хүсч байна...гэжээ. /хх-41/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹4766 тоот акт дүгнэлт:

  1. 1.2.3.7.8 Буянхишигийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Буянхишиг охин хальс хуучин урагдалтай байна.
  3. 5.6 Буянхишиг жирэмсэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна гэжээ./хх-52/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн ¹ 3598 тоот акт дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Буянхишигийн гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй байна гэжээ. /хх-55/,

 

           Шүүхийн бактериологийн шинжээчийн ¹ 3597 тоот акт дүгнэлт:

  1. Буянхишигийн гэх цус АВО системээр В/3/ бүлгийн харъяалалтай байна.
  2. Буянхишиг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-56/,

 

Шүүх эмнэлгийн ДНХ-ийн  ¹ 3916 тоот акт дүгнэлт:

 

1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1.D21S11, D18S51, Penta E, D5S818, D7S820, D13S317, D16S539, CSF1PO,  Penta D,  vWA,  D8S1179,  TPOX,  FGA  локусын аллелиар  Б.Батзаяа нь эхэсийн биологийн эцэг байх боломжтой байна.

2. Б.Батзаяа нь Ц.Буянхишигийн эхэсийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэжээ. /хх-60/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн ¹ 3565 тоот акт дүгнэлт:

 

1.Б.Батзаяагийн ДНХ-ийн тогтоцыг  тогтоож ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 3565-ийн хүснэгт 1-ийн 2 баганад үзүүлэв.

       2.Б.Батзаяа нь цусны АВО системээр O1  бүлгийн  цустай болохыг тогтоов гэжээ. /хх-63/,

 

       Шүүх эмнэлгийн Биологийн ¹ 3564 тоот акт дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Батсүхийн Батзаяагийн цусны дээж” гэж хаягласан цус хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

   2. Шинжилгээнд ирүүлсэн “Батсүхийн Батзаяагийн цусны дээж” гэж хаягласан цусанд спиртийн  агууламж илрээгүй…гэжээ. /хх-66/,

 

 Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹ 474 тоот акт дүгнэлт:

 

1.Б.Батзаяа нь “Оюуны хөнгөн хомсдол” эмгэгтэй байна.

2. Б.Батзаяа нь “ оюуны хөнгөн хомсдол” эмгэгтэй байна.

3. Б.Батзаяа нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг өөрийн оюуны түвшинд ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна.

4. Б.Батзаяа нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Батзаяад эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

6. Б.Батзаяа нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна гэжээ. /хх-70-71/,

 

  Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹ 577 тоот акт дүгнэлт:

 

 1.  Ц.Буянхишиг нь “Гэмтлийн дараах стрессийн хариу урвал” өвчтэй байна.

  2. Ц.Буянхишиг нь “Гэмтлийн дараах стрессийн хариу урвал” гэх олдмол сэтгэцийн өвчтэй байна.

  3. Ц.Буянхишиг нь өөрийн хийж буй үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна.

  4. Ц.Буянхишиг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

   5. Ц.Буянхишиг нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлэх чадвартай байна. Хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар насны түвшинд байна.

   6. Ц.Буянхишиг нь F43,1  “гэмтлийн дараах стрессийн хариу урвал” эмгэгтэй байна гэжээ. /хх-75-76/,

 

Шүүгдэгч Б.Батзаяа нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-124/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32-35/, мөрдөн байцаагчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-13/, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тооцсон тогтоол /хх-14/, Ц.Буянхишигийн төрсний гэрчилгээний бүртгэлийн лавлагаа /хх-166/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд 3598, 3597, 4766, 3916, 3565, 3564, 474, 577 /хх-52-76/, Ц.Буянхишигийн амбулатороор эмчлүүлсэн картын хуулбар /хх-7-11/, Ц.Буянхишигийн “ Эх Хүүхдийн  Эрүүл мэндийн Үндэсний Төв” эмнэлэгт үр хөндүүлсэн өвчтний түүхийн хуулбар /хх-99-104/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-127/, шүүгдэгч Б.Батзаяагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Прокуророос үйлдэн шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Батзаяаг бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй Ц.Буянхишигийг 2014 оноос эхлэн хүчиндэхийг завдсан, 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд оруулж, 14 настай байхад нь буюу 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэснийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Батзаяаг 2014 оны хавар бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй Ц.Буянхишигийг бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж оролдсон, 2015 оны 5 дугаар сард мөн Ц.Буянхишигийн бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтэнээ хийх гэж оролдсон, 2016 оны 2 дугаар сард, 2017 оны 3 дугаар сард тус тус хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч Б.Батзаяагийн бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндэхийг завдсан, мөн бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг тус тусад нь зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахаар байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд “бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж заасан тул Б.Батзаяагийн хохирогчийг оролдсон үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт хамааруулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батзаяа нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 2 дугаар гудамж 5 тоотод байрлах гэртээ 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, бага насны хүүхэд болох дагавар охин Ц.Буянхишигийг 2014 оны хавар бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж оролдсон, 2015 оны 5 дугаар сард мөн Ц.Буянхишигийн бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтэнээ хийх гэж оролдсон, 2016 оны 2 дугаар сард, 2017 оны 3 дугаар сард тус тус хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч  Ц.Буянхишигийн ”... Би тухайн үед 11 настай байсан...2014 оны хавар...хойд аав Батзаяа нь над дээр ирээд миний турсикийг шувтлаад миний бэлэг эрхтэн рүүхуруугаа хийгээд байсан...2015 оны 05 сард...шөнө хойд аав Батзаяа над дээр ирээд миний турсикийг шувтлах үед нь би сэрсэн...турсикээ шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийх гээд байсан...2016 оны 02 сард хойд аав шөнө боссож ирээд миний бандааш тайлаад миний дээр гараад хөнжлөөр битүү хуччихаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан...2017 оны 03 сарын 09-ний шөнө унтаж байсан чинь аав дахин намайг оролдож өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад босоод явсан, энэ үед миний бэлэг эрхтэнээс нялцгай цагаан өнгийн юм гарчихсан байсан...” гэх /хх-15-17,36-38/, гэрч Ц.Оюун-Эрдэнэнийн ”...Би 2017 оны 04 сарын 05-ны өдөр охин Буянхишигийг Батзаяатай хамт явж Эх Нялхасын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч нь танай хүүхэд 1 сартай жирэмсэн байна гэсэн. Тэгэхээр нь охиноосоо яагаад ийм юм болсон бэ гэж асуусан чинь Буянхишиг аав намайг оролдоод надтай унтсан гэсэн...” гэх /хх-46/, гэрч Ш.Батсүхийн ”...Өөрийн дагавар охин Хишигээг хүчиндсэн  гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн...Гэр бүлийнх нь асуудал маш хүнд байна. Эхнэр жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй, энэ байдлыг харгалзан үзэж нааштай шийдэж өгөхийг хүсч байна...” гэх /хх-41/, Б.Батзаяа нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32-35/,  мөрдөн байцаагчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-13/, Ц.Буянхишигийн төрсний гэрчилгээний бүртгэлийн лавлагаа /хх-166/, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд 3598, 3597, 4766, 3916, 3565, 3564, 474, 577 /хх-52-76/, Ц.Буянхишигийн амбулатороор эмчлүүлсэн картын хуулбар /хх-7-11/, Ц.Буянхишигийн “Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний Төв” эмнэлэгт үр хөндүүлсэн өвчтний түүхийн хуулбар /хх-99-104/ болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч  Б.Батзаяаг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батзаяад ял сонсгон зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь тохироогүй, хохирогч Ц.Буянхишиг нь гэмт хэрэг гарах үед 14 насанд хүрээгүй байсан гэх байдал тогтоогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах талаар онолын тайлбар гаргалаа.

 Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.Буянхишиг нь 2003 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2014 оны хавар, 2015 оны 5 дугаар сард, 2016 оны 2 дугаар сард 14 насанд хүрээгүй байсан болох нь мөрдөн байцаагчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-13/, Ц.Буянхишигийн төрсний гэрчилгээний бүртгэлийн лавлагаа /хх-166/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Буянхишиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэх боловч хохирогч Ц.Буянхишиг хүчиндүүлсэний улмаас жирэмсэн болж үр хөндүүлэх мэс ажилбар хийлгэсэн, мөн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвал өвчтэй болсон тул эрүүл мэнд, учирсан хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Шүүгдэгч  Б.Батзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Б.Батзаяагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Батзаяа 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон болохыг дурдав.