| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03837/И |
| Дугаар | 181/ШШ2024/01903 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/01903
| 2024 05 07 | 181/ШШ2024/01903 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах К ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байрлах, Э /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ЭМЯ/202001029/205 дугаар гэрээт ажилд 2021 оны ажиллах хүчний зардлын төсөв болох 359,734,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
К ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, XVII.1.73 Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга ЭМЯ/202001029 №205 дугаартай 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээт ажлыг 2023 оны 10 сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
К ХХК нь ЭМЯ/202001029 №205 гэрээний ерөнхий нөхцөлийн 7-д ... Гүйцэтгэгч гэрээний тусгай нөхцөлд дурдсан голлох мэргэжилтний хуваарьт заасан ажил үүрэг бүхий ажиллах хүчнийг, эсхүл Захиалагч зөвшөөрсөн бусад ажиллах хүчнийг ажиллуулна... гэж заасныг баримтлан барилгын ажлыг барилгын норм стандарт чанарын өндөр түвшинд, мэргэжлийн ажиллах хүчний тусламжтайгаар гүйцэтгэсээр ирсэн.
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын 217 дугаар тушаал батлагдсан байдаг. Уг тушаалын агуулга нь барилгын салбарт ажиллаж буй ажиллах хүчний цалин хөлсний тарифт өөрчлөлт оруулах тухай буюу ажиллах хүчний цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тусгаж өгсөн. Барилга, хот байгуулалтын сайдын 217 дугаар сайдын тушаалын тушаах хэсгийн 2 дахь хэсэгт ... Баталсан тарифт цалингийн жишгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдүүлсүгэй ... гэж заасан.
| 2019 оны 217 дугаар тушаалаар батлагдсан тарифт цалингийн жишиг | |||||||
| Мэргэжлийн зэрэг | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| Тарифын итгэлцүүр | 1.00 | 1.22 | 1.44 | 1.62 | 1.78 | 1.92 | |
| Хөдөлмөрийн хэвийн нөхцөл | Цагаар /төгрөг/ | 3860 | 4709 | 5558 | 6253 | 6870 | 7411 |
| Хийснээр /төгрөг | 4272 | 5212 | 6150 | 6921 | 7604 | 8202 | |
Өөрөөр хэлбэл Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар батлагдсан тарифт цалингийн жишгээс Барилга, хот байгуулалтын сайдын тушаал 2019 оны 217 дугаар тушаалаар баталсан барилгын ажилтны тарифт цалин 2 дахин өссөн.
К ХХК нь 2019 оны 217 дугаар сайдын тушаалын тушаах хэсгийн 2 дахь хэсэгт ... Баталсан тарифт цалингийн жишгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлсүгэй... гэж заасныг дагаж мөрдөн шинэчилсэн тарифаар ажилчдын цалинг нэмэгдүүлэн олгосоор ирсэн.
К ХХК-ийн зүгээс ЭМЯ/202001029 №205 дугаар гэрээт ажлын хүрээнд ажиллах хүчний цалинг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчилсэн тарифаар ажилчдын цалинг нэмэгдүүлэн олгосоор ирсэн байх тул ажиллах хүчний цалинг төслийн хүрээнд нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг аман болон уулзалт байдлаар Барилгын хөгжлийн төв, Э, холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд хангалттай илэрхийлсээр ирсэн. Гэтэл эрх бүхий төрийн байгууллагуудаас Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалын 3-т ...Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдүүлхээр ... заасан тул 2021 оны шинэчилсэн тарифаар тооцох үндэслэлгүй гэсэн тайлбарыг өгсөөр ирсэн.
К ХХК-ийн барьж гүйцэтгэж байгаа Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга ЭМЯ/202001029 №205 дугаартай гэрээт ажил нь Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалын 3-т заасан Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд ... хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл ЭМЯ/202001029 №205 дугаар гэрээт ажлын барилга байгууламжийн зураг төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хийгдээгүй магадлалын дүгнэлтээр баталгаажаагүй болно. Иймд Э нь К ХХК-ийн барьж гүйцэтгэж буй Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын 2021 оны гүйцэтгэл болон үлдэгдэл ажлын цалингийн тооцооллыг буюу ажиллах хүчний төсвийг Барилга хот байгуулалтын сайдын 217 дугаар тушаалын тушаах хэсгийн 2 дахь хэсэгт ... Баталсан тарифт цалингийн жишгийг 2021 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс мөрдүүлсүгэй гэж заасны дагуу нэмж олгох үндэслэлтэй байна.
К ХХК нь Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын 2021 оны гүйцэтгэл болон үлдэгдэл ажлын цалингийн тооцоог Барилгын төсөвчдийн холбооны тэргүүлэх төсөвчин Г.Пэлээсүрэнгээр 2019 оны тарифт цалингаар болон 2021 оны тарифт цалингаар ажиллах хүчний зардлын төсвийн задаргааг хийлгүүлсэн болно. Үүнд:
| Эрүүл мэндийн төвийн салбар амбулторийн барилгын 2021 оны гүйцэтгэл болон үлдэгдэл ажлын цалингийн тооцоолол буюу ажиллах хүчний зардал | ||
| Ажлын нэршил | 2019 оны тарифт цалингаар | 2021 оны тарифт цалингаар |
| Карказын ажил | 10,179,888 | 23,253,761 |
| Хана, хамар ханын ажил | 59,120,949 | 134,932,841 |
| Дээврийн ажил | 6,893,215 | 15,482,713 |
| Шалны ажил | 13,831,123 | 31,458,146 |
| Хаалга, цонхны ажил | 12,123,013 | 27,428,657 |
| Гадна заслын ажил | 21,729,118 | 49,439,419 |
| Дотор заслын ажил | 37,691,976 | 86,062,613 |
| Бусад ажил | 6,225,040 | 14,104,384 |
| Тоног төхөөрөмжийн ажил | 272,314 | 617,395 |
| Халаалтын ажил | 14,785,010 | 33,491,233 |
| Салхивчийн ажил | 8,979,776 | 20,199,531 |
| Дулааны узелийн ажил | 2,064,996 | 4,655,671 |
| Телефоны ажил | 3,124,193 | 7,132,793 |
| Галын дохиололын ажил | 6,058,918 | 13,097,433 |
| Кабелын ажил | 905,696 | 2,027,171 |
| Сувилагч дуудах систем | 676,252 | 1,480,380 |
| Хамгаалалтын дохиололын ажил | 1,202,623 | 2,617,623 |
| Зарлан мэдээллэх системийн ажил | 952,422 | 2,094,869 |
| Интерэтийн ажил | 1,509,690 | 3,357,742 |
| Камерын ажил | 2,051,718 | 4,655,442 |
| Усан хангамжийн ажил | 5,822,956 | 13,231,648 |
| Бохир усны ажил | 3,605,856 | 8,112,461 |
| Дотор гэрэлтүүлэгчийн ажил | 14,402,799 | 32,386,992 |
| Гадна холбооны ажил | 1,718,877 | 3,884,284 |
| Гадна дулааны ажил | 2,311,545 | 5,200,210 |
| Гадна бохир усны ажил | 1,644,0651 | 3,581,833 |
| Гадна усан хангамжийн ажил | 192,252 | 435,150 |
| Тохижилтын ажил | 1,606,141 | 3,645,780 |
| Газрын ажил хаалттай дэд өртөөний барилга | 274,141 | 609,364 |
| Суурийн ажил | 3,688,254 | 8,411,192 |
| Хучилтын ажил | 420,203 | 953,952 |
| Дээврийн ажил | 865,331 | 1,942,956 |
| Шалны ажил | 605,687 | 1,354,695 |
| Хаалга, цонхны ажил | 181,397 | 409,601 |
| Дотор заслын ажил | 3,223,004 | 7,359,713 |
| Бусад ажил | 315,355 | 718,184 |
| Гадна цахилгааны ажил | 6,124,357 | 13,847,002 |
| Шууд зардлын дүн | 257,956,398 | 584,988,096 |
| НӨАТ 10% | 25,795,640 | 58,498,810 |
| Нийт дүн | 283,752,038 | 643,486,906 |
| Зөрүү дүн |
| 359,734,868 |
Дээрх хүснэгтэд дурдсан Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын 2021 оны гүйцэтгэл болон үлдэгдэл ажлын төсвийн задаргаанаас ажиллах хүчний зардалыг харьцуулсан төсөвчний дүгнэлтэд дурдагдсан 2019 оны ажиллах хүчний зардалыг 2021 онтой харьцуулахад 359,734,868 төгрөгийн ажиллах хүчний нэмэлт төсөв шаардлагатай болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын ЭМЯ/202001029/205 дугаар гэрээт ажилд 2021 оны ажиллах хүчний зардалын төсөв болох 359,734,868 /гурван зуун тавин есөн сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуун жаран найман /төгрөгийг Энаас гаргуулж К ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Цэрэнчунт, Э.Ганпүрэв нар хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй Эанд холбогдох иргэний хэрэгт Эны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунт, Э.Ганпүрэв нар дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн амбулаторийн барилгын ажпын зураг төслийн баримт бичгийн магадлалын 893/2015 тоот ерөнхий дүгнэлт батлагдсан.
Эрүүл мэндийн амбулаторийн барилгын ажлын зураг төслийн баримт бичгийн магадлалын 893/2015 тоот ерөнхий дүгнэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,795,876,300 төгрөгийн төсөвт өртөг бүхий Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ барих тендерийг нээлттэй зарлаж, нийт 6 компани тус тендерт оролцсоноос К ХХК 2,657,859,786 төгрөгөөр тус ажлыг гүйцэтгэхээр санал гаргаж, тус тендерт шалгарсан. Э К ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга барих ЭМЯ/202001029/205 дугаар гэрээг байгуулж өнөөдрийг хүртэл барилгын ажил явагдаж байна. Мөн дээрх гэрээний тусгай нөхцөлийн 44.0-т Гэрээнд үнийн тохируулга хийхгүй гэж зааж өгсөн.
Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалын 3-т 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга, хэмжээнд энэ тушаалаар батлагдсан тарифт цалингийн жишиг хамаарахгүй байхаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавсралтаар Э К ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга барих 205 дугаар гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн амбулаторийн барилгын ажлын зураг төслийн баримт бичгийн магадлалын 893/2015 тоот ерөнхий дүгнэлтийг тус тус хүргүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: К ХХК-ийн нэхэмжлэлтэй Эанд холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанчлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой их хэмжээний зардал, цаг хугацаа орсон нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар буцаан олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь Эанд холбогдуулан ЭМЯ/202001029/205 дугаар гэрээт ажилд 2021 оны ажиллах хүчний зардлын төсөв болох 359,734,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцнэ.
Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү нь Эанд холбогдох ЭМЯ/202001029/205 дугаар гэрээт ажилд 2021 оны ажиллах хүчний зардлын төсөв болох 359,734,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч К ХХК нь Эанд холбогдуулан ЭМЯ/202001029/205 дугаар гэрээт ажилд 2021 оны ажиллах хүчний зардлын төсөв болох 359,734,868 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,956,650 төгрөгийн 978,325 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 978,325 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ