Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Н.Намхайнямбуу, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Алтан өрлөг ХХК-нд өрлөгч ажилтай байсан,  ам бүл-3,  аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо, Уулын 7-13 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй,  2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 02 дугаар сарын 15-нд ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дзх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 255 тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламөнт байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн ЧВ83092313 дугаарын регистртэй, Ундаарга овгийн Нямсүрэнгийн Намхайнямбууд холбогдох 201626011376 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Н.Намхайнямбуу нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МТГУ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч 319.000 төгрөгийн гар утасны нэгж, бэлнээр 16.000 төгрөгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 335.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Н.Намхайнямбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, хохирогчид 335.000 төгрөг төлсөн байгаа үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч Р.Гэрэлчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн орчим би сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах Их Эргүүн трэйд хүнсний дэлгүүрийн дотор талд байрлах өөрийн ломбардны өрөөнөөс гараад хажуу талын өрөөнд байрлах үсчний өрөөнд ороод 5-6 минут болоод буцаад ломбардны өрөөнд ороход ширээн дээр байрлах хуванцар шургуулгатай хайрцганд байсан 335.000 төгрөгийн гар утасны нэгж, багцаагаар 18.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд өрөөний камерыг шүүж үзэхэд нэг бараан хувцастай...30-35 орчим насны эрэгтэй хүн нэгж, мөнгө аваад гарч байсан бичлэг байсан юм...2016 оны 05 дугаар сарын 14-ний орой нэгжээ шалгасан, мөн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ч шалгахад 319000 төгрөгийн нэгж үлдсэн байсан…гэжээ. / 1хх-16-17,120-121/,

 

Гэрч  Ж.Адъяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

....2016 оны 05 дугаар сарын 15-нд би ажил дээрээ оёдолоо хийгээд байж байтал манай түрээслэгч Гэрэлчулуун хүүеэ ломбарднаас нэгж хулгайд алдчихлаа гэж хэлэн... камерын бичлэг үзэхэд нэг залуу ширээн дээр байсан жижиг савнаас нэгж аваад, тэгээд өөр илүү дутуу зүйл татаж харж байсан бичлэг байсан...гэжээ. /1хх-125/,

 

 Гэрч О.Батаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

 ...Би Намхайнямбуу гэх залууг зүс танина. Манай нийтийн байранд эхнэр хүүхэдтэйгээ байр түрээслэнэ гээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр ирээд манай 07 тоот өрөөнд орж амьдраад мөнгө төгрөгөө өгөхгүй байсан, тэгэхээр нь байрнаасаа гаргасан. Одоо тэр эрэгтэй хаана байгааг мэдэхгүй байна...гэжээ. /1хх-124/,          

Шүүгдэгч Н.Намхайнямбуу нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-42/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9/, хохирогч Р.Гэрэлчулууны өргөдөл /1хх-2/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх-12/, Юнител ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 08, 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд авсан нэгжний баримт /1хх-139-140/, дүрс бичлэгтэй СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13/, СиДи-г эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол /1хх-14/, шүүгдэгч Н.Намхайнямбуугийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Намхайнямбуу 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МТГУ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч 319.000 төгрөгийн гар утасны нэгж, бэлнээр 16.000 төгрөгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 335.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч  Р.Гэрэлчулууны ”...өөрийн ломбардны өрөөнөөс гараад хажуу талын өрөөнд байрлах үсчний өрөөнд ороод 5-6 минут болоод буцаад ломбардны өрөөнд ороход ширээн дээр байрлах хуванцар шургуулгатай хайрцганд байсан 335.000 төгрөгийн гар утасны нэгж...багцаагаар 18.000 төгрөг алга болсон байсан... гэх /1хх-16-17,120-121/, гэрч Ж.Адъяагийн ”...манай түрээслэгч Гэрэлчулуун хүүеэ ломбарднаас нэгж хулгайд алдчихлаа гэж хэлэн...камерын бичлэг үзэхэд нэг залуу ширээн дээр байсан жижиг савнаас нэгж аваад, тэгээд өөр илүү дутуу зүйл татаж харж байсан бичлэг байсан...” гэх /1хх-124/, дүрс бичлэгтэй СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13/, шүүгдэгч Н.Намхайнямбуугийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад  нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Н.Намхайнямбуу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Гэрэлчулуунд учирсан хохирлыг шүүгдэгч Н.Намхайнямбуу бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэнийг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Н.Намхайнямбуу нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 199 хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцов.

 Шүүгдэгч Н.Намхайнямбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Р.Гэрэлчулуун гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэмжээг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.