| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/00486/И |
| Дугаар | 135/ШШ2020/00548 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2020/00548
| 00 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 135/ШШ00/005*******8 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/00/00*******86/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ын гудамж- *******, ******* ******* байр, *******, ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /ажлын албаны/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, тоотод оршин суух, /утас*******37**************, 888**************787/, ПЗ80*******080******* регистрийн дугаартай, Хүрдээхэн овогт Гантогтохын,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, гудамж, тоотод оршин суух, /утас8810*******36/, регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 16 730 5.68 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монголбанкны Ерөнхийлөгчийн 013 оны 7 дугаар сарын -ны өдрийн ******* ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар ******* ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар *******н ы эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас *******ны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж ******* ны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч В. , Г. нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна.
Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч В. , Г. нар нь ******* тай 0 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10******* дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг жилийн 1*******.******* хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авч ашигласан. Мөн 0 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 35 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг жилийн 1*******.******* хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч зээл авч ашигласнаас хойш үндсэн зээлд 3 5************** 81.15 төгрөг, зээлийн хүү 1 807 06.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161 7*******1.1 төгрөг, нийт зээлийн төлбөрт 5 513 6*******.55 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч В. , Г. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч В. нь үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү, авлага 00 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7 378 018.85 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 7 78 13.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 55******* 07.3 төгрөг, авлага 70 000 төгрөг, нийт 16 730 5.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
******* зээлдэгч нарт холбогдуулан тус шүүхийн 01 оны дүгээр сарын 06-ны өдөр 517 дугаартай нэхэмжлэл гаргаж байсан боловч 01 оны 1 дугаар сарын 06-ны өдрийн 3*******3 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараагаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын дугаар шүүхийн 013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр хариуцагч В. г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэст даалгасан. Тус цагдаагийн хэлтсийн 00 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн *******3/-******* дугаартай албан бичгээр хариуцагч В. нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, гудамж, 1*******дүгээр байр, тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон.
Иймд зээлдэгч В. , Г. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 16 730 5.68 төгрөгийг гаргуулж ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас надад холбогдуулж 16 730 5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг мөнгийг өөртөө авч хэрэглээгүй. Манай нөхөр В. хашаа байшингаа 013 оны намар зараад төлбөрийг төлөөд дуусгасан гэж хэлсэн байсан. Гэтэл одоо шүүхээс нэхэмжлэл ирсэнд би гайхаж байна. Учир нь бид сүүлийн 6 жил нэг гэрт хамт амьдраагүй, шүүхээс гэрлэлтээ цуцлуулаагүй боловч тус тусдаа амьдардаг. В. өөр хүнтэй суугаад дахин хүүхэд төрөөд их удаж байна. Иймд надтай хамт амьдардаг байсан хашаа байшингаа зараад банкны зээл төлсөн гээд удалгүй салсан. Иймд надад уг мөнгө хамааралгүй би төлөх үндэслэлгүй В. төлнө би хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч В. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
овогтой миний бие энэ зээлийн үндсэн зээлдэгч мөн тул би төлнө өө. Г. т хамаагүй, зээлийн хэмжээ, үлдэгдэл 7 378 018.85 төгрөг, зээлийн хүү 7 78 13.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 55******* 07.3 төгрөг, нийт 16 730 5.68 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тус зээлийг авч ашиглаагүй, хариуцагч В. авч ашигласан тухайг тайлбарласан байгаа тул Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Г. т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Мөн хариуцагч В. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний үүрэгт нийт 16 730 5.68 төгрөгийг төлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1 дэх хэсгийг үндэслэн тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г., В. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 16 730 5.68 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Г. ээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 16 730 5.68 төгрөгийг хариуцагч В. гээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч Г. ээс татгалзаж, хариуцагч В. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г., В. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 16 730 5.68 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г. ээс татгалзсныг, хариуцагч В. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч В. гээс улсын тэмдэгтийн хураамжид *******1 601.3 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА