| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/01552/И |
| Дугаар | 102/ШШ2024/02097 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02097
| 2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/02097 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо* дугаар хороолол *дугаар байр * тоотод оршин суух, *ын *
Хариуцагч: * дүүрэг *гудамж *дугаар хороо * тоотод байрлах, * ХХК
Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 29,333,338 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*, хариуцагчийн төлөөлөгч Б.*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * ХХК-д холбогдох нэхэмжлэгч Д.*ын нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч гэрээний үнэд төлсөн 29,333.338 төгрөгийн төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 14,333,338 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,616 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 304,616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА