Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02121

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02121

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо * гудамж * байр * тоотод байрлах, * ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дугаар байр * тоотод оршин суух, * овогт *ийн*

Зээлийн гэрээний үүрэгт 3,295,892.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б* нь *ХХК-ийн нэхэмжилсэн 3,295,892.06 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 545,892.06 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 67,985 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 33,992.5 төгрөг, Б.*аас 33,992.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА