| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02237/И |
| Дугаар | 102/ШШ2024/02122 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/02122
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/02122 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * тоотод оршин суух, Д*ийн *
Хариуцагч: *дүүрэг * дугаар хороо*дүгээр хороолол *гудамж * дугаар байр *тоотод оршин суух, *ийн *
Нэр албадан шилжүүлэх нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.*ын нэхэмжлэлийн шаардлага * дүүргийн * хороо *дугаар гудамж *хаягт байрлах нэгж талбарын * дугаар бүхий *хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн * дугаартай хувийн сууц,*тоотод байрлах нэгж талбарын * дугаар бүхий *газрын өмчлөлийг албадан шилжүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөг, хариуцагч Н.*аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА