Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02154

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02154

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг* дугаар хороо * гудамж *төв албаны байранд байрлах, *ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * гудамж* дүгээр байр * тоотод оршин суух, *ийн *

Зээлийн гэрээний үүрэгт 6,283,823.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь *ийн нэхэмжилсэн 6,283,823.04 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,783,823.04 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 115,492 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 57, 746 төгрөг, Т.*ээс 57,746 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА