Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02227

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02227

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо жуулчны гудамж-** оффис* ХК-ийн байранд байрлах, *ХК

Хариуцагч:* дүүрэг * дугаар хороо* гудамж * байр * тоотод оршин суух,* овогт *ын*

Зээлийн гэрээний үүрэгт 1,043,740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *-ийн нэхэмжилсэн 1,043,740 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.*ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 29,700 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,850 төгрөг, хариуцагч Б.*аас 14,850 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА