Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 322

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Шүүгдэгч Д.Очирбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн биржийн худалдааны менежментийн 5 дугаар курсын оюутан ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 1-36-26 тоотод оршин суудаг,  гавъяа шагналгүй, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 206 дугаар шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,  бие эрүүл, ухаан бүрэн УП95012472 дугаарын регистртэй, Өөлд овгийн Даваадоржийн Очирбатад холбогдох 201726011114 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Д.Очирбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” худалдааны төв дотор Д.Энхжаргалтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Д.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг гаргахгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчид бүх хохиролыг бүрэн төлж  барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн амьдралыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

 

Хохирогч Д.Энхжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад 1 давхарт лангуу ажиллуулдаг Очирбат гэх залуу согтуу байдалтай манай В1 давхарт бууж ирээд манай төрсөн хүү Цэрэнтогтохыг дуудаад цуг алхаж явж байгаад хажууд зогсож байгаад нүүр лүү нь нэг удаа мөргөөд авсан юм. Тэгэхээр нь би очоод “болиоч ээ, яагаад байгаа юм бэ” гэхэд намайг бас 2-3 удаа нүүр лүү толгойгоороо мөргөсөн...Би одоо Очирбатаас нэг сая төгрөг нэхэмжилж байна...хохирлын мөнгөө авчихвал надад гомдол санал байхгүй...гэжээ. /хх- 8,43/,

 

Гэрч  Н.Энхмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Очироо доор хүнтэй хэрүүл хийгээд маргалдаад байна гэхээр би доошоо очиход Энхжаргал ахтай заамдалцаад маргалдаад байж байсан...Очироо хальт нэг мөргөх шиг болоод араас нь хүмүүс татаж салгаад 2 тийш болгосон...Миний харахын лав өөрийн ухаангүй бараг тасарчихсан согтуу байсан...Жаргал ах өөрөө архи уучихаараа л өөрөө эхэлж Очироог гуйлгачин, түлэгчин гэх зэргээр өмнө нь тэгэж байсан. Тэгээд л тэрийгээ бодоод яваад байдаг юм шиг байна лээ. Яг юунаас болсныг нь мэдэхгүй байна...Намайг яг дээрээс буугаад ороод ирэхэд би таныг яасан юм бэ Жаргал ах гээд л заамдалцаад зогсож байсан. Тэгээд л замдалцаад зогсож байснаа хальт мөргөөд байсан. Жаргал ах өөрөө нэг цохьчих гээд л гараа далайгаад болиод байсан...гэжээ. /хх-10/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹7516 тоот акт дүгнэлтэнд:

1. Д.Энхжаргалын биед баруун доод 1, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-14/, 

 

Шүүгдэгч Д.Очирбат нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, Д.Энхжаргалын өргөдөл /хх-05/, шүүгдэгч Д.Очирбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Очирбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” худалдааны төв дотор Д.Энхжаргалтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Д.Энхжаргалын ”...Д.Очирбат гэх залуу согтуу байдалтай манай В1 давхарт бууж ирээд манай төрсөн хүү Цэрэнтогтохыг...нүүр лүү нь нэг удаа мөргөөд...намайг бас 2-3 удаа нүүр лүү толгойгоороо мөргөсөн...” гэх /8,43/, гэрч Н.Энхмаагийн ”...Очироо доор хүнтэй хэрүүл хийгээд маргалдаад байна гэхээр нь би доошоо очиход Энхжаргал ахтай заамдалцаад маргалдаад байж байсан ба... Очироо хальт нэг мөргөх шиг болоод араас нь хүмүүс татаж салгаад 2 тийш болгосон...” гэх /хх-10/, 7516 тоот шинжээчийн дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Д.Очирбатын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад  нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Д.Очирбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д. Энхжаргалд учирсан хохирлыг шүүгдэгч  Д. Очирбат  бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэнийг дурдав.

Шүүгдэгч Д.Очирбат удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, түүний ар гэрийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.