| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02759/И |
| Дугаар | 102/ШШ2024/02258 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/02258
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/02258 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: *дүүрэг *дүгээр хороо * тоотод байрлах, * ХХК
Хариуцагч: *дүүрэг *дүгээр хороо * байр * тоотод оршин суух, *овогт *ын *
2,353,443.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *нь * ХХК-ийн нэхэмжилсэн 2,353,443.05 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 790,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 790,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 773,443.05 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 52,606 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 26,303 төгрөг, Б.*аас 26,303 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА