| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02939/И |
| Дугаар | 102/ШШ2024/02260 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/02260
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/02260 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч:*дүүрэг *дүгээр хороо * тоотод оршин суух,* овогт Т*ийн*
Хариуцагч: * дүүрэг *дүгээр хороо * тоотод оршин суух, * овогт *ийн *
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 35,100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч *т олголсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА