| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2026/0310/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/761 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 18.7.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ШЦТ/761
2026 03 19 2026/ШЦТ/761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбурам хөтлөн,
Улсын яллагч Д.Рэгзэдмаа /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,
Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Очирваань /ҮД:2009/, М.Батбаатар /ҮД:3499/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** ургийн овогт С-ийн Д-д холбогдох эрүүгийн 2508051612572 дугаартай хэргийг 2026 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
** ургийн овогт С-ийн Д******************, /РД:******************/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Д нь “**” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, 2016 онд иргэнд 9,600,000 төгрөгийн, 2017 онд иргэнд 7,891,798 төгрөгийн баримтын, 2019 онд ** ХХК-д 2 ширхэг төлбөрийн баримтаар 70,369,700 төгрөгийн, 2022-2024 онд **-д 2 ширхэг төлбөрийн баримтаар 48,856,700 төгрөгийн, 2023-2025 онд ** ХХК-д 5 ширхэг төлбөрийн баримтаар 517,000,000 төгрөгийн, 2024 онд ** ХХК-д 338,000,000 төгрөгийн, 2025 онд ** ХХК-д 3 ширхэг баримтаар 791,789,000 төгрөгийн, ** ХХК-д 1 ширхэг баримтаар 15,440,000 төгрөгийн, ** ХХК-д 1 ширхэг баримтаар 75,000,000 төгрөгийн, нийт 1,873,947,198 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэх...” гэмт хэрэгт холбогджээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** ургийн овогт С-ийн Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая / төгрөгийн торгуулийн ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч С.Д-д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.Д-аас гэмт хэргийн хохиролд 174.694.719.80 /нэг зуун далан дөрвөн сая зургаан зуун ерэн дөрвөн мянга долоон зуун арван есөн төгрөг наян мөнгө/-г гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст олгосугай.
6. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ