Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02332

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02332

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * давхар 1905 тоотод оршин суух, * ХХК

Хариуцагч: *дүүрэг *дугаар хороо * гудамж * тоотод оршин суух, *ын* /*/

502,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 502,957 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 15,740 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 7,870 төгрөг, хариуцагч *аас 7,870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА