| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/01814/И |
| Дугаар | 102/ШШ2024/02333 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02333
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/02333 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: *аймаг *сум*багт оршин суух, * овогт Л*ийн *
Хариуцагч: * дүүрэг* дугаар хороо *байр *тоотод оршин суух,* овогт *ийн *
780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *нь нэхэмжлэгч *ын нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 23,270 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 7,825 төгрөг, хариуцагч Д.*аас 7,825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч*т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА