Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

  Нарийн бичгийн дарга Х.Дашням,

  Улсын яллагч Б.Уранцэцэг,

  Хохирогч Л.Энхтуяа,

  Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20726010817 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

   Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймагт Бугат суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл 1 , Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Туулын12-16 тоотод оршин суудаг, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай  Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусан суллагдсан улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн ХВ71013012 дугаарын регистртэй, Боржигон овгийн Дагвасүрэнгийн Болд-Эрдэнэд холбогдох хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Туулын 18-83 тоотод байрлах “Ган Зосон” ХХК-ны аж ахуйн хашаанд нэвтэрч хашаан дотор хураалттай байсан 39 ширхэг хэв хашмал төмрийг тусгайлан бэлтгэсэн усны тэрэг ашиглан зөөвөрлөн хулгайлж 1.150.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

  Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах хүсье гэв.

  Хохирогч Л.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  аж ахуй хашаанаас 39 ширхэг хэв хашмал төмөр алдагдсан. Үүнээс 26 ширхэг буцаан авсан,  үйлдэх төлбөр болох 385.000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

         Хохирогч  Л.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

         …Миний бие Ган-Зосон ХХК-д ерөнхий менежер ажилтай. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших аж ахуйн хашаанд бараа материалын тооллого хийхэд хашаанд өрсөн байсан 40 ширхэг хэв хашмал төмөр хулгайд алдагдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манаач хийдэг Болдоо нь байхгүй, Улаанбаатар хот руу эмнэлэг болон хоол хүнсний эд зүйлсээ цуглуулах гээд явчихсан байна лээ. Манай манаач Болдоо хашаанаас гарсан түрдэг тэрэгний дугуйны мөрийг дагаж явсаар манайхаас холгүй байх түүхий эдийн цэг дотор байсныг илрүүлсэн. Тэгээд тэр түүхий эдийн хүнээс асуухад гахай тэжээдэг хүний хажуу талын айлын хүн авчирч тушаасан талаар хэлсэн юм. Түүхий эдийн цэгт 26 ширхэг төмрийг нь тушаасан байсан ба 160.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Манай байгууллагын хувьд 26 ширхэг хэв хашмал төмрөө хүлээгээд авчихсан байгаа. Одоо үлдсэн 13 ширхэг хэв хашмал төмрөө авчихвал гомдол санал байхгүй….гэжээ. /хх-46/,

           

 Гэрч Ж.Гантулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна. Болд-Эрдэнэ намайг усны тэргээ төмөр зөөхөд ашиглуулаад буцаагаад аваад яваач би хот орох гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Болд- Эрдэнэ 6 ширхэг нарийн хэв хашмал төмрийг миний тэргэн дээр тавиад хойшоогоо явж төмрийн цэг дээр очиж өгсөн, хэдэн төгрөгөөр өгсөн талаар мэдэхгүй. Би тухайн үед хаанаас авсан юун учиртай төмөр юм бэ гэж асуухад найз өгсөн юм гэж хэлж байсан...гэжээ. /хх- 49/,

          

 Гэрч Л.Дэмбэрэлсамбуу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна яг хэзээ гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад танихгүй нэг эрэгтэй хүн цэнхэр өнгийн түрдэг усны тэргэн дээр увуулж цувуулж нийт 4 удаа гэж санаж байна, хэв хашмал төмөр зөөж авчирч өгсөн. Тухайн эрэгтэй хүн нийт 26 ширхэг хэв хашмал төмөр авчирч өгсөн. Өргөн нь 10 ширхэг, нарийн нь 15 ширхэг, тэгээд нэг булан төмөр нийт 26 ширхэг төмөр авчирч өгсөн юм. Тэр хүн 4 удаа авчирч өгөхдөө надад 1-2 хоноод л авчирч өгч байсан. Би тухайн үед хулгайнх биш биз дээ гэж асуухад үгүй гэж хэлж байсан. тэр эрэгтэй хүн ганцаараа л авчирч өгдөг. Би тэдгээр төмрүүдийг 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний хувьд 160.000 төгрөгийг буцааж авсан болохоор гомдол санал байхгүй...гэжээ. хх-51/,

 

         Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-62/, өргөдөл /хх-04/,хэргийн газрын үзлэг/хх-12-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-19/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол/хх-26-27/,  шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

             Шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Туулын 18-83 тоотод байрлах “Ган Зосон” ХХК-ны аж ахуйн хашаанд нэвтэрч хашаан дотор хураалттай байсан 39 ширхэг хэв хашмал төмрийг тусгайлан бэлтгэсэн усны тэрэг ашиглан зөөвөрлөн хулгайлж 1.150.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч  Л.Энхтуяагийн”...Миний бие Ган-Зосон ХХК-д ерөнхий менежер ажилтай. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших аж ахуйн хашаанд бараа материалын тооллого хийхэд хашаанд өрсөн байсан 40 ширхэг хэв хашмал төмөр хулгайд алдагдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манаач хийдэг Болдоо нь байхгүй, Улаанбаатар хот руу эмнэлэг болон хоол хүнсний эд зүйлсээ цуглуулах гээд явчихсан байна лээ. Манай манаач Болдоо хашаанаас гарсан түрдэг тэрэгний дугуйны мөрийг дагаж явсаар манайхаас холгүй байх түүхий эдийн цэг дотор байсныг илрүүлсэн. Тэгээд тэр түүхий эдийн хүнээс асуухад гахай тэжээдэг хүний хажуу талын айлын хүн авчирч тушаасан талаар хэлсэн юм. Түүхий эдийн цэгт 26 ширхэг төмрийг нь тушаасан байсан ба 160.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Манай байгууллагын хувьд 26 ширхэг хэв хашмал төмрөө хүлээгээд авчихсан байгаа. Одоо үлдсэн 13 ширхэг хэв хашмал төмрөө авчихвал гомдол санал байхгүй..”гэх. /хх-46/, гэрч Ж.Гантулгагийн”... одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна. Болд-Эрдэнэ намайг усны тэргээ төмөр зөөхөд ашиглуулаад буцаагаад аваад яваач би хот орох гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Болд- Эрдэнэ 6 ширхэг нарийн хэв хашмал төмрийг миний тэргэн дээр тавиад хойшоогоо явж төмрийн цэг дээр очиж өгсөн, хэдэн төгрөгөөр өгсөн талаар мэдэхгүй. Би тухайн үед хаанаас авсан юун учиртай төмөр юм бэ гэж асуухад найз өгсөн юм гэж хэлж байсан...”гэх./хх- 49/,  гэрч Л.Дэмбэрэлсамбуугийн”...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна яг хэзээ гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад танихгүй нэг эрэгтэй хүн цэнхэр өнгийн түрдэг усны тэргэн дээр увуулж цувуулж нийт 4 удаа гэж санаж байна, хэв хашмал төмөр зөөж авчирч өгсөн. Тухайн эрэгтэй хүн нийт 26 ширхэг хэв хашмал төмөр авчирч өгсөн. Өргөн нь 10 ширхэг, нарийн нь 15 ширхэг, тэгээд нэг булан төмөр нийт 26 ширхэг төмөр авчирч өгсөн юм. Тэр хүн 4 удаа авчирч өгөхдөө надад 1-2 хоноод л авчирч өгч байсан. Би тухайн үед хулгайнх биш биз дээ гэж асуухад үгүй гэж хэлж байсан. тэр эрэгтэй хүн ганцаараа л авчирч өгдөг. Би тэдгээр төмрүүдийг 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний хувьд 160.000 төгрөгийг буцааж авсан болохоор гомдол санал байхгүй...”гэх хх-51/, шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-62/, өргөдөл /хх-04/,хэргийн газрын үзлэг/хх-12-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-19/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол/хх-26-27/,  шүүгдэгч Д.Болд-Эрдэнэ сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Д.Дашцэрэн  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар байр гэж байгаа боловч хашаа гэж байхгүй тусгайлан бэлтгэсэн, учрах саадыг арилгах зорилгоор гэдэг нь тогтоогүй зөөвөрлөсөн байдаг учраас 17.1 дүгээр зүйлийн 2.1,2.4-д зүйчлэлийг  өөрчлөн улмаар 17.1-д  зааснаар  хорих ялыг оногдуулж  тэнссэн харгалзах ял оногдуулах талаар онолын тайлбар гаргалаа.