Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02357

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02357

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * оффис* тоотод байрлах, * ХХК

Хариуцагч: * дүүрэг * дүгээр хороо * дүгээр байр *тоотод оршин суух, *н *

Зээлийн гэрээний үүрэгт 388,316 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 388,316 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 12,300 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 6,150 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан *ХХК-д олгуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА