| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03038/И |
| Дугаар | 102/ШШ2024/02358 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/02358
| 2024 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/02358 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: *дүүрэг * дүгээр хороо *дугаар байр * тоотод оршин суух, *овогт -*ийн *
Хариуцагч: * дүүрэг * дүгээр хороо * дугаар байр * тоотод оршин суух, * овогт *ийн *
406,397 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *ийн нэхэмжлэлийн шаардлага 406,397 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 12,482 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6,241 төгрөг, хариуцагч *аас 6,241 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА