Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0656

 

2023 08 30 128/ШШ2023/0656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Синчи-Ойл ХХК, /РД:2588617/,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч Л.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0608/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Синчи-Ойл ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Анх Синчи фүүдс ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор ...Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж, 3.1 дүгээр зүйлийн 2-д зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж зааснаар шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салгаж үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу Синчи-Ойл ХХК-иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-иас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц Синчи фүүдс ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай, Синчи-Ойл ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

...зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх, үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг, энэ маргааны тухайд хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор (зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх боломжит хугацаа болох) шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна. гэж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.2. Дээрх тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус компани эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.3. Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0095 дугаар шийдвэрээр Синчи-Ойл ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 /гуч/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.5. Уг магадлалд хариуцагчаас Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.6. Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангаас одоо маргаж буй 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг гаргаж, ...Шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулах болзол тулгасан гэх зөрчилд Синчи-Ойл ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.7. Шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчаас эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23/294 дугаар албан бичгээр гомдол гаргасан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1073 дугаар албан бичгээр ...танай компанид шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэх хариуг хүргүүлсэн.

2.8. Синчи-Ойл ХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.

3. Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

3.1. Синчи-Ойл ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №0002363 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-ийг "Шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдаалах болзол тулгасан гэх" үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр шийтгэсэн байна.

3.1.2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Амгалан нь өмнө 2022 онд манай компанид холбогдуулан 08 сарын 22-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002301 тоот шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-иас нь нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи Фүүдс ХХК-иас мах худалдан авах болзол тулгасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч бидний зүгээс 2022 оны 10 сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

3.1.3. Энэхүү захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0095 тоот шүүхийн шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Синчи-Ойл ХХК-д 20,000,000 (хорин сая) төгрөгийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн шийтгэлийн зорилго болох хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд оногдуулах шийтгэлийн хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх зарчмуудад тус тус нийцэхгүй, маргаан бүхий №0002301 тоот шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-д авсан арга хэмжээ нь хууль ёсны дагуу болж чадаагүй гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг баримтлан Синчи-Ойл ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 08 сарын 22-ны өдрийн0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

3.1.4. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн №221/МА2023/183 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар хариуцагчийн өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг 30 (гуч) хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.1.5. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хоёулаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Синчи-Ойл ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 (хорин сая) төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг засаж, дахин шинээр акт гаргахыг даалгаж, шинээр акт гаргах 30 (гуч) хоногийн хугацаа олгож шийдвэрлэсэн байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нь 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-ийг дахин 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгож, өмнө гаргасан алдаатай шийдвэрээ дахин давтаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан зарчим болох шүүхийн шийдвэр заавал биелэгдэх буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүргээ үл биелүүлсэн гэж үзэхээр байна.

3.1.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11. дэх хэсгийн "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зохицуулалт бүхий шийдвэрийн төрөл нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан агуулгын хувьд ижил зохицуулалт юм.

3.1.7. Хэдийгээр 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг зохицуулалтыг шүүхийн практик хэрхэн хэрэглэх талаарх Улсын дээд шүүхээс тайлбар гаргаагүй боловч 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 зүйлийг Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №37 дугаар тогтоолын 20 дахь хэсэгт хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно гэж тайлбарласан байна.

3.1.8. Хэдийгээр уг дээд шүүхийн тайлбар нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн практикт хэрэглэхтэй холбоотой гарсан боловч уг тайлбарт дурдсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7 болон 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасан зохицуулалтууд нь агуулгын хувьд ижил байдлаар зохицуулагдсан заалт тул шүүхэд тогтсон жишгийн дагуу Захиргааны хэргийн шүүхээс өмнө гарсан алдаатай захиргааны актыг засварлах үүднээс захиргааны байгууллагад хугацаа олгох, өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг хэргийн нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр дахин гаргах боломж олгож буй зохицуулалт тул уг шүүхийн шийдвэрийг биелүүлэн хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцүүлэн өөрчлөх үүрэгтэй болдог.

3.1.9. Нэгтгэн дүгнэвэл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Амгалан нь 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №0002363 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ өмнө гаргасан 2022 оны 08 сарын 22-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002301 тоот шийтгэлийн хуудастай яг ижил байдлаар буюу Синчи-Ойл ХХК-ийг "Шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдаалах болзол тулгасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр шийтгэсэн. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн №221/МА2023/183 тоот магадлалд заасан маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан шийдвэртэй үл нийцэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №0002363 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

3.2.1. Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа " Синчи-Ойл" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Амгаланд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

3.2.2. "...Синчи-Ойл" ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ өмнө гаргасан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаар шийтгэлийн хуудастай ижил байдлаар буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Энэ нь Захиргааны хэргийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/183 дугаар магадлалын шийдвэртэй үл нийцэж байна." гэх тухайд:

3.2.3. Өрсөлдөөний тухай хуулийн 22 дүгаар зүйлийн 22.1-д "Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараах үндэслэлээр явуулна:" гэж, 22.1.2-т хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;" гэж заасныг үндэслэн "Синчи-Ойл" ХХК-ийн "Super 92" шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгч байгаа гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүний 2021.09.24- ний өдрийн 02/39 дугаартай удирдамжийн дагуу ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар "Синчи фүүдс ХХК нь шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахуун талон дагалдуулан худалдаалах болзол тулган хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг, хяналт шалгалтын танилцуулга, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул тус компанид 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсаар 20 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.

3.2.4. "Синчи фүүдс ХХК-иас улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.2.6. "Синчи фүүдс" ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хянаад Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 12-т "... мах худалдсан Синчи фүүдс ХХК-иас гадна шатахуун хязгаартай худалдаж байсан атлаа мах авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан " Синчи-Ойл" ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна" гэж, 13-т "... шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салган үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу Синчи-Ойл" ХХК- иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-иас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад дан ганц Синчи фүүдс ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай..." гэж, 14-т ..."Синчи-Ойл ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж... захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй", 15-д хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна" гэж тус тус дүгнэж, "Синчи фүүдс ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

3.2.7. Дээрх дүгнэлтийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас "Синчи фүүдс ХХК- ийн харилцан хамаарал бүхий этгээд болох "Синчи-Ойл" ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/1304 дугаартай албан бичгээр "Синчи фүүдс ХХК, "Синчи-Ойл" ХХК нь харилцан хамааралтай эсэх талаар лавлагаа авах зэргээр зөрчил шалгах ажиллагааг явуулан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаартай шийтгэлийн хуудсаар "Синчи-Ойл" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.2.8. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна" гэж Засгийн газрын 2021 оны 135 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 2.1.3-т "нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих" гэж тус тус заасныг баримтлан шийтгэл оногдуулсан.

3.2.9. "Синчи-Ойл" ХХК-иас эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0095 дугаар шийдвэрээр Улсын Дээд шүүхийн тогтоолыг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр "Синчи-Ойл" ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

3.2.10. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24- ний өдөр давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/183 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх зөрчилд холбогдуулан хариуцагчаас дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий "Синчи-Ойл" ХХК-д холбогдох 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Шүүхийн магадлалд заасны дагуу тус газрын эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0002362 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, дахин шинэ акт гаргасан. Иймд Синчи-Ойл ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 14 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-г шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдаалах болзол тулгаж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил гаргасан үндэслэлээр хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Гомдол гаргагчаас ...захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хоёулаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Синчи- Ойл ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 (хорин сая) төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг засаж, дахин шинээр акт гаргахыг даалгаж, шинээр акт гаргах 30 (гуч) хоногийн хугацаа олгож шийдвэрлэсэн байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нь 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №0002363 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-г дахин 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгож, өмнө гаргасан алдаатай шийдвэрээ дахин давтаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан зарчим болох шүүхийн шийдвэр заавал биелэгдэх буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүргээ үл биелүүлсэн гэж үзэхээр байна. гэж,

4. Хариуцагчаас магадлалд заасны дагуу тус газрын эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0002362, 0002363 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, дахин шинэ акт гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна" гэж Засгийн газрын 2021 оны 135 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 2.1.3-т "нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих" гэж тус тус заасныг баримтлан 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалын Хянавал хэсгийн 2.7-д Анхан шатны шүүхээс ...гомдол гаргагч хуулийн этгээдийг зөрчил гаргаагүйд тооцох боломжгүй гэж үзээд ...зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд нь тус бүртээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь зөв хэдий ч нэхэмжлэгчээс нэгэнт зөрчил гаргасан байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй., 2.10-т Энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар зөвхөн Синчи-Ойл ХХК-д хариуцлага тооцсныг Улсын дээд шүүхийн тогтоол бодитойгоор биелэгдээгүй гэж үзэх бөгөөд уг тогтоолоор нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг нэгэнт зөрчил гаргасан болохыг дүгнэсэн байхад шүүхээс гуравдагч этгээд Синчи фүүдс ХХК-д нөхөн шийтгэл ногдуулах боломжгүй. гэж дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

6. Хариуцагч улсын байцаагч нь дээрх магадлалын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-д, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи фүүдс ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг үндэслэн тус бүр хорин мянган нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

7. Гомдол гаргагч Синчи-Ойл ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийг Синчи фүүдс ХХК-тай хамтран гаргасан нь тогтоогдсон, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр дүгнэсэн тул зөрчилд холбогдох үйл баримтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дахин дүгнэлт өгч нотлон тогтоох шаардлагагүй юм.

8. Хариуцагч нь зөрчлийг хамтран үйлдсэн Синчи-Ойл ХХК, Синчи фүүдс ХХК-ийг холбогдогчоор татан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан тус бүрд нь шийтгэлийн хуудас бичиж, торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-т Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасанд нийцсэн боловч торгуулийн хэмжээг хуулийн этгээд тус бүрд нь хорин мянган нэгж буюу 20 сая төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ...хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. гэж заасан шударга ёсны зарчим болон 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино., 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна. гэж заасан шийтгэл оногдуулах үндэслэлд нийцэхгүй байна.

9. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолын Хянавал хэсгийн 15-д хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалын Хянавал хэсгийн 2.7-д Анхан шатны шүүхээс ...гомдол гаргагч хуулийн этгээдийг зөрчил гаргаагүйд тооцох боломжгүй гэж үзээд ...зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд нь тус бүртээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь зөв ... гэж тус тус дүгнэсэн байхад хариуцагч улсын байцаагч нь дахин шинэ акт гаргахдаа нэг нь нөгөөгөөс хамааралтайгаар нэг зөрчлийг хамтран үйлдсэн хуулийн этгээд тус бүрд нь 20 сая төгрөгөөр буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан хэмжээнээс хэтрүүлэн торгосон нь эдгээр хуулийн хүчин төгөлдөр тогтоол, магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаарх гомдол гаргагчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан зарчим болох шүүхийн шийдвэр заавал биелэгдэх буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүргээ үл биелүүлсэн гэж үзэхээр байна. гэх тайлбар үндэслэлтэй.

10. Иймд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна" гэж Засгийн газрын 2021 оны 135 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 2.1.3-т "нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих" гэж тус тус заасныг баримтлан шийтгэл оногдуулсан гэж маргасан нь үндэслэлгүй байна.

11. Харин гомдол гаргагч Синчи-Ойл ХХК нь зөрчил гаргасан нь тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10-т зааснаар зөрчилд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч шийтгэл оногдуулах эрх хэмжээг хуулиар олгосон энэ тохиолдолд улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийн дагуу удаа дараа шинэ акт гаргахдаа алдаатай акт гаргасан, хууль зөрчсөн үндэслэлээр маргаж байгаа шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгож, зөрчил гаргасан хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

12. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг шүүх өөрчлөх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь дээрх зөрчлийг арилган, зөрчилд холбогдогч Синчи-Ойл ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан хорин мянган нэгжтэй тэнцэх торгуулийн хэмжээний хувь тэнцүүлсэн хэсгийг оногдуулах замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 002363 дугаар шийтгэлийн хуудсыг 14 хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч улсын байцаагч нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэл хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 14 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нь шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ