Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/02468

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/02468

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо *хороолол*гудамж-** плаза барилга * дүгээр давхар *тоотод байрлах, *ББСБ ХХК

Хариуцагч:* дүүрэг *дугаар хороо* тоотод оршин суух, *ийн *

3,095,122.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь * ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,095,122.23 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 515,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 515,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 515,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 515,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 515,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 520,122.23 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 64,471.96 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 32,235.98 төгрөг, *гаас 32,235.98 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА