| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0385/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2026-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., 17.2.2., 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
2026 04 28 2026/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С********ийн Ц********эд холбогдох эрүүгийн 2438000000513 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч********ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар баг А******** гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н********н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар баг А******** гэх газар оршин суух иргэн Б.Ө********ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөргөний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Х******** гэх газар оршин суух иргэн Д.У********гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Х******** гэх газарт байх иргэн С.З********ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой гэх газраас иргэн Р.П********н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х********н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
***************, Б.Б******** нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “У********” дэлгүүрийн эсрэг талын гудамд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э********ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар 2********ХӨН улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “У********” дэлгүүрийн эсрэг талын гудамд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э********ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч********ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар баг А******** гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н********н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар баг А******** гэх газар оршин суух иргэн Б.Ө********ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөргөний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Х******** гэх газар оршин суух иргэн Д.У********гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Х******** гэх газарт байх иргэн С.З********ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой гэх газраас иргэн Р.П********н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х********н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
***************, Б.Б******** нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “У********” дэлгүүрийн эсрэг талын гудамд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э********ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар 2******** ХӨН улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “У********” дэлгүүрийн эсрэг талын гудамд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э********ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000513 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд би дахиад Б********тэй хамт явж байгаад замын хажууд байсан хулгай хийсэн айлынхаа нөгөө талын айл руу нь орох гэсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь газарт хэвтэж байсан чулуу аваад цоожийг цохиод онгойлгосон. Тэгээд гэрт нь ороод битон, дээл, торго, гутал зэрэг нэлээн олон зүйл авсан. Яг юу юу авсан гэдгээ санахгүй байна. Тэгээд хулгайлж авсан эд зүйлээ бүгдийг нь бага багаар нь зөөж Б********гийн машины багажинд хийгээд буцаад аймаг орж ирээд зах дээр буугаад бас танихгүй хүнд бүгдийг нь 1 сая төгрөгт өгч мөнгөөр нь архи авч уусан. Дараа нь цагдаагаас намайг бариад авахаар нь зарим нэгийг нь буцааж өгсөн. Тухайн үед би муудсан хар бакалтай явж байгаа тэр айлд орсон чинь шинэдүү бакал байхаар нь сольж өмсөөд өөрийнхөө гутлыг үлдээгээд явсан. ...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тосонцэнгэл суманд би ажилд орох гэж байсан юм. Тэгээд тухайн үед бас архи уусан согтуу байсан болохоор таньдаг хүн Б******** рүү залгаад Тосонцэнгэл сум хүргээд өг гэж хэлсэн чинь Б******** тэгье гэж зөвшөөрөөд намайг Тосонцэнгэл сум руу хүргэж өгөхөөр болсон. Тэгээд тухайн үедээ өдрийн 13 цагийн үед бид хоёр Мөрөн сумаас гарсан шиг санагдаж байна. Тэгээд замдаа явж байхдаа харсан чинь зам дагуу нэг айл байхаар нь Б********г зогсож байгаарай би ахындаа орчхоод ирье гэж хэлээд Б********г зам дээр зогсоолгоод би өөрөө ганцаараа тэр айл руу яваад орсон чинь хүн байхгүй байхаар нь авдрыг нь онгойлгоод эмээл, нэг ширхэг хөөрөг бас хөөргөний даалин, суран бугуйл, хазаар, даруулга олом, хормойн шуулт, эмэгтэй дээл зэргийг аваад буцаад Б******** дээр очоод Тосонцэнгэл сум руу явахгүй боллоо буцаад аймаг оруулаад өг гэж хэлсэн. Тэгээд аймаг орж ирээд шууд хулгайлж авсан эд зүйлсээ танихгүй хүнд зараад мөнгөөр нь архи авч уусан. ...2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Мөрөн сумын 10 дугаар хороонд явж байсан чинь Хөх толгойн хөдөө байдаг айлын гадна хөх өнгийн Даюун маркийн мотоцикл байсан юм. Тэгэхээр нь явж очоод харсан чинь тэр мотоциклийг гинжээр гэрийнхээ бүснээс ороосон байхаар нь хажууд нь байсан сүхийг нь аваад тэр гинжийг тас цохиод мотоциклийг нь авч явсан. Тэгээд аймгийн төвд ороод Б******** гэдэг айлынд очоод мотоцикл авах хүн байна уу гэж асуусан чинь 10 дугаар хороонд нэг айл байдаг тийшээ оч гэхээр нь Б********г дагуулаад 10 дугаар хороонд очиж нэг айлд тэр хулгайлсан мотоциклоо 1,200,000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө Дархан явж архи дарс уугаад дууссан. ...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед би согтуу Мөрөн сумын 6 дугаар хорооны цагаан худгийн хажууд явж байсан чинь худгийн хажууд нэг 40 гаруй настай ах утсаар яриад сууж байхаар нь гүйж очоод утсыг нь булааж аваад таксинд суугаад явсан. Тэр ах миний ардаас орилоод байх шиг байсан. Би эргэж хараагүй. Тэгээд энэ үйл явдлаас хойш 7-8 хоногийн дараа цагдаад баригдаад утсыг нь эргүүлээд өгөх гэсэн чинь тэр ах шил наалт нь хагарсан байна шинэ утас авхуулна гээд унасан. Тэр үед согтуудаа хийсэн үйлдэл байсан. ...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороо Хөх толгой гэх газар 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө ганцаараа согтуу явж байтал айлын хашаанд хонь хашсан байсан. Тэгэхээр нь тэр хавиар хүмүүс харж байгаад хашаа давж ороод 4 тооны буюу 2 эм, 2 эр хонийг хашаа давуулаад тууж яваад Мөрөн сумын 7-р хороонд байрлах эзэнгүй хашааны хажуу талд нядалж махыг өглөө замаар явж байсан хүнд 200,000 төгрөгөөр бэлнээр өгсөн. ...Маргах зүйлгүй. Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ө********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур Тээл 3 дугаар багийн нутаг А******** гэх газарт өвөлжөөн дээрээ гэрээ бариад өөрийн гэрийн эд зүйлийг гэртээ оруулж орхиод Д******** гэх газар намаржаан дээрээ малтайгаа байгаа бөгөөд өвөлжөөнийхөө гэрийг байнга эргэж тойрч байдаг юм. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр оройн 19 цагийн үед гэрээ эргэж ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод давхар ясан хайрцган хяртай гараар ширж оёсон шар өнгийн гөлөмтэй дээр үеийн гуулин дөрөөтэй эмээл, хөх өнгийн хансан зүү ороох оёдлоор оёсон даалинтай дунд гарын мөнгөн хөөрөг, шинэ бугуйл эдэлж байсан, гоёлын цагаан өнгийн эмэгтэй дээл 1 ширхэг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),
Гэрч Б.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад манай найз Ц******** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу манай ахынд очоод ирье гээд намайг гуйгаад байхаар нь би машинаараа хамт явж өгсөн. Тэгээд Тосонцэнгэл руу сумаар дайраад ертөнцийн зүгээр сумаас баруун урагшаа зүгт яваад нэг уул даваад тонгойгоод зам дээр 1 газар намайг зогсоогоод эндээ байж байгаарай гээд ахынхаа гэр рүү алхаад явсан. 1 айл руу Ц******** ганцаараа алхаад яваад өгсөн. Тэр айлыг харахад 2 гэр харагдаж байсан. Тэгээд ойролцоогоор 1 цаг гаруйн дараа Ц******** дээл хувцас хунар ахынхаа гэрээс авлаа гээд авчирсан. Тэгээд бид 2 буцаад Мөрөн сум руу ирсэн. Тэр 2 гэрийн өрх нь хоёулаа татаастай харагдаж байсан, хүн байхгүй байсан байх. ...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан байх манай найз Ц******** Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу манай ахынд очоод ирье гээд намайг гуйгаад байхаар нь би машинаараа хамт явж өгсөн. Тэгээд Тосонцэнгэл рүү сумаар дайраад ертөнцийн зүгээр сумаас баруун урагшаа зүгт яваад нэг уул даваад тонгойгоод зам дээр 1 газар намайг зогсоогоод эндээ байж байгаарай гээд ахынхаа гэр рүү алхаад явсан. 1 айл руу Ц******** ганцаараа алхаад яваад өгсөн. Тэр айлыг харахад 2 гэр харагдаж байсан. Тэгээд ойролцоогоор 1 цаг гаруйн дараа Ц******** дээл хувцас хунар ахынхаа гэрээс авлаа гээд авчирсан. Тэгээд бид буцаад Мөрөн сум руу ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29, 77-р хуудас),
Хохирогч Д.Ч********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Түнэл сумын 3 дугаар баг ******** гэх газар гэртээ байж байтал хотоос манай төрлийн хүмүүс ирсэн. Би эхнэрийн хамтаар Тэнхлэг гэх амралтын газар авч очиж амраагаад шөнө 22 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хажуу талд байсан миний өөрийн цэнхэр өнгийн Даюун маркийн шинэ мотоцикл байхгүй байсан. Тэгээд тэр хавиар 2-3 хоног эрэл сурал болж цагдаагийн байгууллагад хандсан. Миний мотоциклийн буруу талын ачааны боолт шинэ дээрээ байхгүй байхаар нь тэрийг нь өөрчлөөд урт боолт хийсэн тэр боолт илүү гарсан байгаа, мөн суудлын бүрээс цэнхэр хар өнгийн гялгар ууттай мотоцикл байгаа. ...мотоциклоо хулгайд алдсаны дараа 4-5 хоногийн дараа буцааж авсан байгаа. Одоо миний мотоцикл надад байгаа. Үнэлгээ гаргуулахад 50,000 төгрөг би өөрөө гаргасан байгаа,Үүнийг гаргаад надад өгөх юм бол сайн байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 132, 134-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Э********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 23-ны өглөө зүс танихгүй эрэгтэй хүн 88******** гэх дугаарын утаснаас залгаад машин засуулах гэсэн юм гэж утсаар ярихаар нь би Мөрөн сумын Хөх толгойн ********тоотод хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн удаа ч үгүй хүрч ирээд цагаан өнгийн Приус-11 маркийн машины таван булыг нь янзлуулж байгаад нөгөө зүс танихгүй залуу та мотоцикл худалдаж авах уу гэж асуусан юм. Би урдаас нь аваад ир үзэж харья гэсэн. Тэгээд машинаа засуулж дуусаад яваад өгсөн. Тэгээд удалгүй манайд цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикл унаж ирээд би үзэж хараад бид хоёр наймаа тохирсон тэр надад 1,800,000 төгрөгт өгсөн. Би мөнгийг нь Б******** О******** гэх Хаан банкны 5913******** дугаарын тоот данс руу эхлээд 1,280,000 төгрөг шилжүүлсэн бэлнээр 520,000 төгрөг өгсөн юм. Би гомдолтой байна, мотоцикл авсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 137-р хуудас),
Гэрч Б.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-******** тоотод гэртээ байж байтал Ч******** буюу Ч******** гэх залуу манай хашааны үүдэн дээр ирээд ах мөнгөний хэрэг болчихлоо Тайчирын 100 жил явах гэж байгаа юм мөнгөний хэрэг болоод байна цэнхэр Даюун мотоцикл хямдхан аваач гэсэн юм. Тэгэхээр нь надад одоогоор мөнгө алга би нэг хүн рүү яриад орхиё гэж хэлсэн чинь яваад өгсөн. Би тухайн Ч******** буюу Ч********д цаасан дээр дугаараа бичиж өгсөн юм. Тэгээд 2 хоногийн дараа утсаар залгаад мотоциклоо авах юм уу ах гэхээр нь Э******** ахын 99530213 гэх дугаарыг өгсөн юм. Тэгээд бид хоёр Э******** ахынд хамт очоод нөгөө цэнхэр Даюун мотоциклийг 1.780.000 мянган төгрөгөнд зараад би 1.280.000 мянган төгрөгийг эхнэр болох О********ын дансаар аваад 500.000 мянган төгрөгийн бэлнээр авсан юм. Тэгээд Ч******** буюу Ч******** надаас 500.000 мянган төгрөг аваад үлдэгдэл 1.280.000 төгрөгөө 5 дугаар хорооны АТМ орж авч өгөөд Б.А******** гэх шар залуутай явган яваад өгсөн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 139, 141-р хуудас),
Гэрч Б.О********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр миний утас унтарсан байсан ямар учиртай мөнгө орсон талаар мэдэхгүй байна. Тэгсэн миний картыг манай хамтран амьдрагч Б.Б******** сүүлийн 3-4 сарын өмнөөс ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 143-р хуудас),
Хохирогч Г.Х********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-******** тоотод 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед гэрээсээ гарч дэлгүүр орж тамхи аваад буцаад харих замд миний утас дугарч байхаар нь утсаа аваад замын хажуу талын явган хүний боржур дээр суугаад ярьж байтал нэг зүс үл таних 20 гаруй насны залуу ирээд утсаар яриулаач ах аа гэхэд би ах нь хүнтэй ярьж дуусгаад яриулъя гэтэл нөгөө зүс үл танихгүй залуу тэгдэг юм уу гээд миний утсыг булааж аваад 2********гэх тээврийн хэрэгсэл дотор суугаад алга болсон юм. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 190-191-р хуудас),
Гэрч Б.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жижиг шар залуу гараа өргөөд байхаар нь аваад Мөрөн сумын 4-р хороонд байрлах захын урд талын засмал замаар явж байгаад 6-р дугаар хорооны цагаан худгийн тэнд явж байтал араас зогсоорой таньдаг хүнээсээ юм аваад орхиё гэж хэлэхэд би машинаа зогсоосон. Тэгээд нөгөө залуу буухад нь би утсаа харж байтал удаа ч үгүй орж ирээд яваарай гэж хэлсэн. Би тэгээд Х******** гэх дэлгүүрийн үүдэн дээр буулгаад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 193-194-р хуудас),
Хохирогч Д.У********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед Мөрөн сум руу хувийн ажлаар орж ирсэн юм гэрт нөхөр малаа усанд оруулж усална гээд үлдсэн. Тэгээд би Мөрөнд ажлаа амжуулж байгаад нөхрийгөө чи Мөрөн суманд ороод ирээч машинаа засуулах гэж дуудсан чинь манай нөхөр 16 цагт орж ирсэн. Бид хоёр машин засварын газар машинаа үзүүлээд 19 цагийн үед хөдөө гэр рүү явтал манай гэрийн гаднаас нэг машин хөдлөөд зам руу чиглэлтэй явж байхаар нь би араас нь дагаад замын ховил руу шахаж зогсоосон чинь тэр машин дотор 2 танихгүй хүн явж байхаар нь би машинаасаа буугаад цонхыг тогштол жолооч нь цонхоо онгойлгосон. Тэгэхээр нь би эзэнгүй айлын гаднаас яагаад явж байгаа ямар учиртай хүмүүс бэ гэж асуутал тэр жолооч залуу нь зүгээр шүү дээ эгч ээ яасан гэхээр нь би хариуд нь та хоёрын машины дугаарыг харсан цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд машиндаа суугаад гэр рүүгээ иртэл хулгайч орсон байдалтай цоож хөшигдсөн хаалга онгорхой байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. ...алдагдсан эд зүйлээ бүртгэж үзээд эрэгтэй хүний хүрэм, эмэгтэй дээл, эмэгтэй гоёлын дээл хантааз, хүрэн эмэгтэй дээл, дархан нэхий дээл, булган малгай эдгээр зүйлийг алдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 230-231, 233-р хуудас),
Хохирогч С.З********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө хөдөө гэрээсээ Мөрөн сумын төв рүү хувийн ажлаар 08 цаг 30 минутад орж ирсэн. Тэгээд өдөртөө ажлаа амжуулаад орой төрсөн хүү П********аар хөдөө гэр рүүгээ хүргүүлэхээр Мөрөн сумаас 20 цагийн үед гараад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг хөшиж хулгайч орж авдарт байсан 1 хос цааны годон гутал, хар цоохор ноосон цамц, газ, газын пелетка 1 ширхэг, ялз чанагч 1 ширхэг, хүрэн иштэй ахуйн зориулалтай хутга 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 12-13-р хуудас),
Хохирогч Р.П********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 51-01 тоотод 2024 оны 10 сарын 29-ний орой өөрийн хонио хашаандаа хашаад хоносон юм. Маргааш өглөө нь босоод ирэхэд нэг дутуу юм шиг байхаар нь тоолоод үзтэл 4 тооны хонь байхгүй байсан. Миний алдсан хонь эвэртэй хар толгойтой соёолон эр хонь, эвэртэй хундан хязаалан хонь, эвэртэй бор нүдтэй соёолон сувай эм хонь, хар хүзүүтэй сувай эм хонь, чихэндээ ээмэгтэй хонинууд байгаа...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 50-51-р хуудас),
Хохирогч У.Э********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед найз болох А********ын хамт Мөрөн сумын 8 дугаар баг “Э********” баар ороод 20 цагийн үед баарнаас гараад үүднээс нь такси аваад харих замдаа манай найз А******** 1 дүгээр багт байдаг У******** дэлгүүр ороод тамхи авах гээд орсон. Тэгтэл таксинд явж байсан 2 залуу намайг авч зугтаагаад гудам руу оруулаад машинаасаа татаж буулгаад газарт унагаагаад маш их 20-30 удаа өшиглөж дэвссэн. Тэгээд миний гарт байсан гар утсыг аваад зугтаасан. Би жолоочийн хажууд сууж явсан залуутай Э******** баарнаас хөдлөөд явж байхдаа аятайхан суучих, чи адилхан согтуу юм байж гэх мэтээр үг зөрсөн асуудал байгаа. Тэрнээс өөр зүйл болоогүй манай найзыг буугаад дэлгүүр оронгуут шууд намайг аваад давхисан. Хонда үйлдвэрийн цагаан өнгийн машин байсан. Тэр хоёр залуу хоёулаа л маш их зодсон би толгойгоо дараад доошоо хараад хэвтсэн учир хэн нь миний гарнаас утас авсан гэдгийг мэдэхгүй байна. ...Би гар утсаа 2024 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос 520,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 90-91-р хуудас),
Гэрч Ц.А********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн Э******** баарны үүднээс такси аваад найз Э********ын гэрт очих гээд явж байхад таксины жолоочтой хамт урд суудал дээр нэг согтуу залуу эргэж хараад бид хоёрт хандаад “юугаа хараад байгаа юм” гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд би найзындаа очихоосоо өмнө 1 дүгээр хороонд байдаг У******** дэлгүүр орсон. Харин манай найз Э******** гадаа таксинд үлдсэн. Би дэлгүүр ороод удаагүй 2-3 минут орчим болоод гараад ирэхэд такси байхгүй, манай найз ч байхгүй байсан. Тэгтэл манай найз 40 орчим минутын дараа нэг танихгүй дугаараас залгаад “чи хүрээд ирээч, би дээрэмдүүлчихлээ” гээд нэг дэлгүүрийн утаснаас ярьсан. Тэгээд очиход толгойноос их хэмжээний цус гарсан хагарсан байсан. Мөн гар утсыг нь дээрэмдээд аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 93-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 5-7-р хуудас),
Эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-р хуудас),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 9-11-р хуудас),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 12-15-р хуудас),
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 16-17-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 18-22-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11187 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлийн үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 5,445,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 35-39-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 51-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 53-54-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 55-56-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 57-60-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 61-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 64-70-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11186 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлийн үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 4,790,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 82-86-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 103-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 105-113-р хуудас),
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 114-115-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 116-119-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 120-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 121-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-924/10406 дугаартай: “...Үнэлэгдэж буй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикл үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 2,880,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 149-150-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 166-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 169-179-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 180-181-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 186-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 187-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11185 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлийн үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 550,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 200-202-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 216-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 219-225-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 226-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 227-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 11249 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлийн үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 1,350,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 238-244-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 04-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 05-09-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11417 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлийн үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 989,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 25-31-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 42-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 45-46-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 11233 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлийн үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр 700,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 57-63-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 76-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 77-79-р хуудас),
Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 80-81-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2-р хх-ийн 82-84-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 84-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 85-86-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай: “...1. У.Э********ын биед зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгджээ. 3. У.Э********ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 103-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/11411 дугаартай: “...ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар, 500,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 109-115-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 219-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 220-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хх-ийн 221-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 222-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 224-226-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 227-231-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 232-235-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438000000513 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...*************** нь н.Ч********ын улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюн маркийн мотоциклыг, н.Н********н гэрээс эд зүйлс, н.Ө********ын гэрээс эд зүйлс, н.У********гийн гэрээс эд зүйлс, н.З********ын гэрээс эд зүйлсийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулан 5 үйлдэл бүхий хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд ***************ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь иргэн н.П********н 4 тооны хонийг хулгайлж бусдад зарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************** нь н.Б********тэй бүлэглэн хохирогч н.Э********ыг хүч хэрэглэн дээрэмдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч н.Э********ын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гар утасны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, н.Б********, *************** нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогддог. Иймд ***************ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, мөн н.Б********тэй бүлэглэн үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэг ганцаараа хохирогч н.Х********н Оппа загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэсэн болох хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн 2 үйлдэл байгаа бөгөөд энэ үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *************** нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх газар, гэрийн гаднаас нь иргэн Д.Ч********ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар баг А******** гэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Н********н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар баг А******** гэх газар оршин суух иргэн Б.Ө********ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөргөний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Х******** гэх газар оршин суух иргэн Д.У********гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Х******** гэх газарт байх иргэн С.З********ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой гэх газраас иргэн Р.П********н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Х********н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
***************, Б.Б******** нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “У********” дэлгүүрийн эсрэг талын гудамд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э********ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар 2******** ХӨН улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “У********” дэлгүүрийн эсрэг талын гудамд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э********ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Н********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 26-27-р хуудас), хохирогч Б.Ө********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас), гэрч Б.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 29, 77-р хуудас), хохирогч Д.Ч********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 132, 134-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Э********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 137-р хуудас), гэрч Б.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 139, 141-р хуудас), гэрч Б.О********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 143-р хуудас), хохирогч Г.Х********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 190-191-р хуудас), гэрч Б.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 193-194-р хуудас), хохирогч Д.У********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 230-231, 233-р хуудас), хохирогч С.З********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 12-13-р хуудас), хохирогч Р.П********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 50-51-р хуудас), хохирогч У.Э********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 90-91-р хуудас), гэрч Ц.А********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 93-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 03-р хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 5-7-р хуудас), эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-р хуудас), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 9-11-р хуудас), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 12-15-р хуудас), эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 16-17-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 18-22-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11187 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 35-39-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 51-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 53-54-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 55-56-р хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 57-60-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 61-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 62-63-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 64-70-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11186 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 82-86-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 103-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 105-113-р хуудас), мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 114-115-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 116-119-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 120-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 121-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-924/10406 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 149-150-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 166-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 169-179-р хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 180-181-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 186-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 187-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11185 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 200-202-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 216-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 219-225-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 226-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 227-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 11249 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 238-244-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 04-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 05-09-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11417 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 25-31-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 42-р хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 45-46-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 11233 дугаартай: дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 57-63-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 76-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 77-79-р хуудас), дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 80-81-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2-р хх-ийн 82-84-р хуудас), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 84-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 85-86-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 103-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/11411 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 109-115-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч *************** нь хохирогч Д.Ч********ын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Э********т 1,800,000 төгрөгийн хохирол,
хохирогч Т.Н********н монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол,
хохирогч Б.Ө********ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөргөний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол,
хохирогч Д.У********гийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол,
хохирогч С.З********ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол,
хохирогч Р.П********н 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол,
хохирогч Г.Х********н Орра А-92 загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол,
хохирогч У.Э********ыг зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,
хохирогч У.Э********ын ZТЕ 5G Моdel:ZТЕ 8140N маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндийн болон өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн,
хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг тус тус бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогч нарын зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн, дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************** нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч *************** нь хохирогч Т.Н********н эд хөрөнгөнд 5,445,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ө********ын эд хөрөнгөнд 4,790,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ч********ын эд хөрөнгөнд 2,800,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Э********т 1,800,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Х********н Орра А-92 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч түүний эд хөрөнгөнд 550,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.У********гийн эд хөрөнгөнд 1,350,000 төгрөгийн хохирол, хохирогч С.З********ын эд хөрөнгөнд 989,000 төгрөгийн хохирол, хохирогч Р.П********н 4 тооны малыг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол, хохирогч У.Э********ын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч Т.Н********н эд хөрөнгөнд 5,445,000 төгрөгийн хохирол учруулснаас 3,620,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 12-15-р хуудас)-ээр тогтоогдож байх тул үлдэх 1,825,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж хохирогч Т.Н********д,
хохирогч Б.Ө********ын эд хөрөнгөнд 4,790,000 төгрөгийн хохирол учруулснаас 2,770,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 55-56-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 62-63-р хуудас)-ээр тогтоогдож байх тул үлдэх 2,020,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж хохирогч Б.Ө********т,
хохирогч Д.Ч********ын эд хөрөнгөнд 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан ба Даюун маркийн мотоциклийг хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 121-р хуудас)-ээр тогтоогдож байх ба Даюун маркийн мотоциклд үнэлгээ хийлгэсэн зардал 50,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлж байх тул 50,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж хохирогч Д.Ч********ад,
иргэний нэхэмжлэгч М.Э********т 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан ба нөхөх төлөөгүй байх тул 1,800,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Э********т,
хохирогч Д.У********гийн эд хөрөнгөнд 1,350,000 төгрөгийн хохирол учруулж, 1,230,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцааж хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 227-р хуудас)-ээр тогтоогдож байх тул үлдэх 120,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж хохирогч Д.У********д,
хохирогч С.З********ын эд хөрөнгөнд 989,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул 989,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж хохирогч С.З********ад,
хохирогч Р.П********н 4 тооны малыг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул 700,000 төгрөгийг шүүгдэгч ***************ээс гаргуулж хохирогч Р.П********д тус тус олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Г.Х********н Орра А-92 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч түүний эд хөрөнгөнд 550,000 төгрөгийн хохирол учруулсан ба Орра А-92 загварын гар утсыг хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 187-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Г.Х********д, хохирогч У.Э********ын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцааж хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 85-86-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч У.Э********т тус тус төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч У.Э******** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************ээс нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн 5 үйлдэл бүхий хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 4 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад ял эдлүүлэх ялын саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 222-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 224-226-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 227-231-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 232-235-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ***************эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч ***************эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ийн цагдан хоригдсон 231 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн 2438000000513 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Х********, У.Э******** нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Э******** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б************ овогт С********ийн Ц********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С********ийн Ц********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч ***************эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 (гуч) хоногийн буюу 1 (нэг) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************эд оногдуулсан 4 (дөрөв) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ийн цагдан хоригдсон 231 (хоёр зуун гучин нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 1,825,000 (нэг сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н********д, 2,020,000 (хоёр сая хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө********т, 50,000 (тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч********ад, 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Э********т, 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.У********д, 989,000 (есөн зуун наян есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.З********ад, 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.П********д тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2438000000513 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Х********, У.Э******** нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Э******** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР