Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 112/ШШ2023/0044

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Оюунсүрэн би Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Баас аймгийн ******* О.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.З, Д.Г, гуравдагч этгээд М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ариун-Эрдэнэ нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Б нь аймгийн ******* орлогч Ж.Гын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/269 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа аймгийн ******* О.Аын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* орлогч Ж.Гын А/269 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжаас улбаалан гарсан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/408 дугаар Эзэмшил газрын хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/554 дүгээр газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамжийн М.Бд холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж, гуравдагч этгээд М.Б нар нь харилцан тохиролцон байшин хоорондын зайг 5м дотор орохгүй, Ц.Бы гражийн хаалга чөлөөтэй байхаар тохиролцож одоогийн цутгасан суурь зургийн дагуу барихад нэхэмжлэгч Ц.Бы зүгээс татгалзах зүйлгүй байхаар тохиролцсон.  Мөн гуравдагч этгээд М.Б одоогийн цутгасан сууриар  байшинг барьж, барилга барих явцад хөндлөнгийн саад учруулахгүй байхаар тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Баас аймгийн ******* О.Ат холбогдуулан гаргасан аймгийн ******* орлогч Ж.Гын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/269 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа аймгийн ******* О.Аын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* орлогч Ж.Гын А/269 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжаас улбаалан гарсан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/408 дугаар Эзэмшил газрын хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/554 дүгээр газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамжийн М.Бд холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.З, Д.Г, гуравдагч этгээд М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ариун-Эрдэнэ нар нь харилцан тохиролцож 2023 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Б нь аймгийн ******* орлогч Ж.Гын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/269 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа аймгийн ******* О.Аын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* орлогч Ж.Гын А/269 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжаас улбаалан гарсан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/408 дугаар Эзэмшил газрын хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/554 дүгээр газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамжийн М.Бд холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж, гуравдагч этгээд М.Б нар нь харилцан тохиролцон байшин хоорондын зайг 5м дотор орохгүй Ц.Бы гражийн хаалга чөлөөтэй байхаар тохиролцож одоогийн цутгасан суурь зургийн дагуу барихад нэхэмжлэгч Ц.Бы зүгээс татгалзах зүйлгүй байхаар тохиролцсон байна. Мөн гуравдагч этгээд М.Б одоогийн цутгасан байшингийн сууриар барилга барьж,  барилга барих явцад хөндлөнгийн саад учруулахгүй байхаар  харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.

Харин хариуцагч аймгийн ******* О.Ааас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/1342 дугаар албан бичгээр  Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Зд,  2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1436 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Удирдлагын хэлтсийн дарга Д.Г нарт хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх эрх олгосон байна.  

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Баас аймгийн ******* О.Ат холбогдуулан гаргасан “Аймгийн ******* орлогч Ж.Гын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/269 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа аймгийн ******* О.Аын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* орлогч Ж.Гын А/269 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжаас улбаалан гарсан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/408 дугаар Эзэмшил газрын хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/554 дүгээр газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай аймгийн ******* захирамжийн М.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН