| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03158/И |
| Дугаар | 102/ШШ2024/02545 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/02545
| 2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/02545 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч:* дүүрэг * дугаар хороо * талбай * давхар * тоотод байрлах, * ББСБ ХХК
Хариуцагч: * дүүрэг *дугаар хороо *байр * тоотод оршин суух, *ын *
619,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *ББСБ ХХК нь хариуцагч *т холбогдох 619,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,231 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 50 хувь болох 9,615.5 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч *өөс 9,615.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА