Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2026/0190/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж, шүүгч Б.Гэршихбөртэ, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэйгээр

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг,

улсын яллагч Ч.Мядагбадам,

иргэдийн төлөөлөгч *******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2618000000079 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, овогт , (РД:), , 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхойл ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, баг, 10 дугаар оршин суух бүртгэлтэй,

 

- Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ял,

 

- Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар дахь хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаатай хорих ял,

 

- Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаатай хорих ял,

 

- Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай

 

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч ******* нь хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: Улсын яллагчаас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалах байр суурьтайгаар оролцож хавтаст хэргийн 203-212 дугаар талд оршуулгын зардалтай холбоотой баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээр маргаж, мэтгэлцэх зүйлгүй. Оногдуулах ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс тусгайлан судлуулах нотлох баримт байхгүй гэв.

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сум, баг, 10 дугаар , буюу гэртээ амь хохирогч ******* “намайг гэртээ бие засахыг зааж, дээрэлхэж харьцлаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хар өнгийн иштэй, 2.5 см урттай ахуйн хэрэглээний хутгаар түүний баруун эгэмний дээд хэсэг, артерийн судсан тус газар нь нэг удаа хатгаж хүзүүний шарх, гүрээний том хураагуур судасны гэмтлийн улмаас цочмог их хэмжээгээр гадуур цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

1.2.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

 

2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Шарын гол сум баг 10 дугаар ны буланд хүн нас барсан байна” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал),

 

2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 7-23 дахь тал),

 

2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Чулуунсумьяа ыг хохирогчоор тогтоох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал),

 

2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *******ийг тогтоосон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал),

 

Хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг: “...Манай төрсөн дүү нь 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн. Шарын гол сумын 2 дугаар сургуульд 1999-2007 оныг хүртэл суралцаж байсан. Мөн манай дүү гэх эмэгтэйтэй 2012 онд гэр бүл болж дундаасаа нэг хүүтэй болоод хамт Шарын гол суманд хамт амьдарч байгаад 2021 онд салаад тусдаа амьдарч эхэлсэн. Манай дүү огт ажил хийж байгаагүй хувиараа алтанд явдаг байсан. Ер нь бол гэр бүлээсээ салсны дараагаар архийг ихээр хэрэглэж басан. Бид нарыг огт тоодоггүй өөрийн дураар архи уугаад энд тэнд хоноод явдаг байсан. Архи уусан үедээ догшин ширүүн зан ааштай болчихдог ба миний мэдэж байгаагаар 3-4 удаа хүн зодоод цагдаагийн байгууллагад шалгуулж байсан санагдаж байна. Би амь хохирогчтой 2026 оны 01 дүгээр сарын сүүлээр уулзсан юм. Намайг гэрт байх үед орж ирээд хоол цай уугаад гараад явсан. Тухайн үед гэрт орж ирэх үедээ архи уугаагүй эрүүл байсан ба хоол хийлгэж идээд би явлаа гэж хэлээд манайхаас гараад явсан. Манай дүү дураараа өссөн болохоор хүний үгэнд ордоггүй архи уугаад дэмий тэнээд явдаг нэгэн байсан. Тэр өдрөөс хойш огт уулзаагүй. Гомдолтой байна, амь насыг нь хохироосон хүнд хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Оршуулгын зардалд 9,143,900 төгрөг зарцуулсан. Мөн сэтгэл санаанд учирсан гэм хорын зэрэглэлд заагдсан мөнгийг буруутай этгээдээр гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28, 31 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Дархан-Уул аймгаас , , , н., н. нарын хамт таксигаар Шарын гол суманд ирсэн. Бид Дарханаас ирэхдээ такси дотор 1 шил 0.75 граммтай Хараа архи хувааж уусан. Тэгээд бид хэд Шарын гол суманд ирээд Урд шаазгайтад ******* ахынд очсон. Тэднийд очтол ******* ах гэртээ байхгүй байсан бөгөөд гэрийнх нь хаалга цоожгүй байсан тул бид нар гэрт нь орсон. , , , н., н. бид нар ******* ахынд ороод удаагүй байтал тэднийхээс гараад явсан. Тэгээд , , н., н. бид хэд Хараа нэртэй 0.75 граммтай 1 шил архи хувааж уусан. Бид хэдийг ******* ахын гэрт архи уугаад сууж байтал ******* ах гаднаас 2 цагдаа дагуулж ирсэн. Тэр ирсэн цагдаа нар бид хэдийг архи уулаа гэртээ харьцгаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд ******* ахын гэрээс гарч яваад гудмаар жаахан алхаж байгаад буцаад орсон. Буцаад гэрт нь ороход ******* ах гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд би 15 цагийн орчимд ******* ахын гэрээс гараад Шарын гол сум баг байх гэртээ харьж амарсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

Гэрч өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг. Манай байгууллагаас 13 дахь сарын цалин гээд 9,800,000 төгрөг 1 дүгээр сарын 28-ны өдөр миний Хаан банкны дансанд орсон юм. Тэр мөнгөөр би өөрийн найзууд болох , Отгонбаатар, , , Алтантулга, /*******/, Нямбуу, амь хохирогч нарын хамт Дархан-Уул аймагт ЯАК нэртэй зочид буудалд 2 хоноод 01 дүгээр сарын 31-ний өдөр буудлаас гарсан. Би өөрийн эгч гийн хамт Шарын гол суманд 11 цагийн үед ирсэн юм. Би гэртээ амарч байх үед над руу 22 цагийн үед дугаараас залгаад андаа шараа тайлах юм уу? ганц шил архи байна айраг аваад ******* ахын гэрт ирээрэй гэж хэлэхээр нь би гэрээс гараад 22 цагийн үед Шарын гол сум баг 10 дугаар очих үед ******* ах, , , Отгонбаатар нар архи уугаад сууж байсан. Тэгээд надад архинаас хийж өгөхөөр нь би уугаад сууж байтал , Отгонбаатар нар надад хандаж ******* ах ******* хутгаар хатгачихсан гэж хэлэхээр нь би ы бие нь гайгүй юу гэж асуухад мэдэхгүй байна эмнэлэг рүү явсан гэж хэлсэн. Тэгээд сууцгааж байтал цагдаа нар орж ирээд бид нарыг гэрээс нь аваад гарсан. Би ******* ахын гэрт ороод 5-10 минут болсон.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Шарын гол суманд гэртээ байж байгаад орой 20 цагийн үед найз гийн гэрт ороод , гийн ээж эгч хоёртой хамт 2 шил 0.75 граммтай Хараа архи хувааж уугаад тэндээсээ 22 цагийн үед гараад ******* ахын гэр лүү явж байтал ны үзүүрт цагдаа нар тааралдаад намайг цагдаа дээр авчирсан. Би *******, нарыг танина. ******* ахын гэрээр бид нар байнга орж гардаг. тай бол найз нөхдийн харилцаатай. тай 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш уулзаагүй. ******* ахтай 3-4 хоногийн өмнө уулзсан байх. Тэрнээс хойш тааралдаагүй, шөнө цагдаа дээр тааралдсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

Гэрч ийн өгсөн: “...Бид Шарын гол суманд ирээд 14 цагийн орчимд ахын гэрт очтол ах гэртээ байхгүй байсан. ахын гэрийн хаалгыг таттал хаалга нь онгойсон тул бид нар гэрт нь орсон. Тэгээд бидэн дээр /*******/, нар төвөөс нэмэгдэж ирээд бид нар архи уусан. Бид нар Дарханаас ирэхдээ замдаа архи уусан бөгөөд замд архи уугаагүй. ******* ахын гэрт хамт орсон бөгөөд ороод шууд буцаад гараад явсан байсан. Би хамт байгаа хүмүүсээс хаачсан бэ гэж асуутал ******* хайгаад ******* ахын гэр лүү явсан байх гэж хэлсэн. Тэгээд бид нар ******* ахын гэрт 2 шил 0.75 граммтай Хараа нэртэй архи хувааж уусан. Бид нар Дарханаас согтуу ирсэн учир тэр 2 шил архийг ******* ахын гэрт уугаад би их согтсон. Би тасарч унаад унтаж байгаад орой сэрсэн чинь ******* ах би бацааныг давраад байхаар нь нэг хатгачихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан , нар тийм ******* ах ы хүзүүний тэнд хатгасан гэж хэлсэн. ******* ах тэр үед оймсондоо нэг хутга хавчуулж байсан. Тэгээд бид нар шараа тайлах гээд , нар дэлгүүр явж нэг шил архи авч ирсэн. Тэр хооронд гаднаас орж ирсэн. Би г “чи өдөр ирээ юу” гэж асуутал “тийм би өдөр ирсэн, чи тасраад унтсан байсан” гэж хариулж байсан. , нарын авчирсан архийг задлаад уух гээд сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг цагдаа дээр бүгдийг нь авчирсан. чухам хэдийд ирснийг би мэдэхгүй байна. Би тухайн үед тасраад унтсан байсан тул яг юу болсон талаар мэдэхгүй байна. , нар тухайн болсон асуудлыг харсан талаараа ярьж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

Гэрч ийн өгсөн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд танил ахын гэрт найз гийн хамт очсон. Намайг гэрт ороход , Алтантулга, , , Кинжэ нар байсан. Харин гэрийн эзэн ах гэртэй байгаагүй. Гэрт байсан хүмүүс архи уугаад сууж байсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан мөн уг архинаас нь уугаагүй ээ. Намайг гэрт нь ороод удаагүй шөл хийх гээд ишгүй заазуураар мах хөшиглөж байхад эргүүлийн хоёр Цагдаа орж ирээд бид нарыг гар айл эзгүйчилж архи уулаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал гэрийн эзэн ах гаднаас хоёр савтай ус барьчихсан орж ирсэн. Эрүүл согтуу байсныг сайн мэдэхгүй байна. Илт согтуу бол байгаагүй. Надтай хамт очсон удаагүй явчихсан байсан. Би Цагдаа нарыг явсны дараа гэрээс нь гаралгүй байж байгаад орой болсон. Миний санаж байгаагаар 19 цагийн орчимд гаднаас ганцаараа нэлээд согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд ын хажууд хэвтсэн. Би ч хажууд нь ойрхон хэвтэж байсан. Би орой нь архи уусан болохоор тухайн үед унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад гэнэт л "Шаачихлаа" гээд орилсон. Би сэрээд харахад хажууд нь ах гартаа хутга барьчихсан зогсож байсан. ч шууд л гэрээс гараад гүйсэн. босож ирээд яаж байгаа юм бэ ахаа гэж хэлж байсан. ыг гараад явсны дараа ах үхэхийн хооронд яадаг юм дандаа гэр эзгүйчилж байдаг хүн гээд их л уурлангуй хэлж байсан. ах хутгаа яасныг нь би мэдэхгүй байна. Мөн ямар хутга байсныг нь сайн хараагүй хутганы төмөр их хэсэг нь бүдэг гэрэлд гялалзаад харагдаж байсан. ы хаана яаж хутгалсныг би хараагүй хутгалуулаад орилсны дараа сэрсэн учир газар цус болсныг харсан. ч гүйгээд гараад явсан. ахын гэр нь бүдэг гэрэлтэй учир сайн анзаарч хараагүй. бид хоёр ыг гараад явснаас 20 орчим минутын дараа дэлгүүр явж архи авсан, Архиа задлаад ах , нарын хамт уух гэж байхад Цагдаа нар орж ирсэн. Энэ асуудал болоход унтаж байсан сэрээгүй бас байсан Сүүлд нь Өлзий гаднаас орж ирсэн бусад хүмүүс нь түрүүлээд явчихсан байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд гэртээ байсан. Өчигдөр би эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж бүртгүүлэхээр Дархан руу той цуг явахаар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Би гэртээ байж байгаад 14 цагийн үед дахиж ийн гар утас руу яриад хаана байна гэхэд 39 дүгээр байранд ******* эгчийнд байна гээд салгасан. Тэгээд би 15 дугаар байрнаас гарч яваад 39 дүгээр байрны ******* эгчийн гэрт ойролцоогоор 14 цаг 30 минутын үед очиход том өрөөний буйдан дээр Сарнай, хоёр сууж байсан. Том өрөөний цонхон талд , , нар сандал дээр сууж байсан. ******* эгч газар зассан орон дээр хөндлөн доошоо харсан байсан. Хажууд нь гудсан дээр унтаж байсан. надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би 1 хундага архи татсан. Гээдэнгээс “Дархан явсан уу, шүүх хурал нь яасан бэ” гэхэд “Өмгөөлөгч авсан байгаа. Шүүх хурал хойшлогдсон.” гэж хэлсэн. Гээдэн ыг чи наад архиа тойруулаач гэхэд архийг авч Сарнайд хийж өгөхөд тэрээр “Би архи уухгүй, ажилтай байна одоо явлаа гэхээр нь би цуг явъя гэж хэлээд бид хоёр хамт гарч ирэхэд машин зогсож байсан. Бид хоёр машинд суугаад явсан. Би 15 дугаар байрны харалдаа буухад машин цаашаа явсан. Би алхаад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал),

 

Гэрч ын өгсөн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө өөрийн танил ******* ахын гэрт , нарын хамт архи ууцгаагаад тэндээ хоносон. Тухайн үед гэртэй ******* ах өөрөө байсан. ******* ах гэртэй ганцаараа байдаг юм. Тус өдрийн өглөө 09 цагийн орчимд босоод мөн үргэлжлүүлээд архи ууцгаасан дэлгүүрээс яг хэдэн шил архи уусан гэдгээ бол сайн мэдэхгүй байна. Архи ууж байхдаа өдөр бид нарын дунд ямар нэгэн маргаан огт болоогүй зүгээр л юм ярилцаад л ууж байсан. Талийгаач ах өдөр 14 цагийн орчимд бие заслаа гэж гэрээс гараад эргэж ирээгүй. Харин гаднаас , нар орж ирсэн. ч нээх удалгүй гараад явсан харин гэрт хоол хийгээд байж байсан. Хоол идчихээд архи уусан. Орой 20 цаг өнгөрч байхад би сэрэхэд ах ирчихсэн миний хажууд хэвтэж байсан. Хажууд нь хэвтэж байгаа харагдсан. Тэгээд намайг сэрэхэд ах ******* ах нар хоорондоо маргалдаад байсан. Маргалдаж байгаад ******* ах гал тогооны шарх шүүгээнээс гартаа нэг юм авсан. Намайг харахад хутга байсан. Тэгтэл ах босоод ******* ахыг гараараа нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тухайн үед ах зүүн гартаа барьсан байсан хар өнгийн иштэй хутгаараа ахын хүзүүний баруун тал хавьд нь нэг удаа дээрээс далайж нэг удаа хатгасан. Би босоод тэр хоёрыг салгасан. Намайг босоод боль гэхэд ах эмнэлэг явлаа гээд гэрээс гүйгээд гараад явсан. Хүзүү хэсгээс нь нэлээд их цус гарч байсан. Би араас нь гарахад газраар нэг цус болчихсон байсан Гэрийн гадаа байхгүй байсан. Тэгээд бид хоёр дэлгүүр явж нэг шил архи авч түүнийгээ уугаад сууж байтал цагдаа нар ирээд гэрт байсан хүмүүсийг аваад явсан. Тухайн үед гэрт , , ******* нар байсан. согтуу унтаж байсан. Би хэрэг болох үед 20 цагийн үед байх гэж бодож байна яг сайн цаг хараагүй ээ. Миний утсыг ******* ах авчихсан байсан. Би утсаа ******* ахаас авсан. ******* ахын хувьд архи нэлээд уудаг уухаараа ер нь догшин зантай хүн байгаа юм. Янз бүрийн юмаар цохичих гээл байдаг. ах ч мөн уухаараа их дээрэнгүй зан ааштай хүн. Талийгаач ахыг гэрээс гараад явсны дараа 10-20 орчим минутын дараа бид хоёр гарч Мариусаа эгчийн дэлгүүр орж архи авсан. Замдаа тай таараагүй. Миний хувьд ах ******* ах нарыг юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Намайг сэрэхэд л ах миний хажууд хэвтчихсэн ******* ахтай маргалдаад л байсан. Би ******* ахыг хутга авахаар нь би арай ч хутгалчихна гэж бодоогүй. Хутгалсныг нь харсан байх. ******* ах ахыг хутгалсны дараа хутгаа ханцуйндаа хийж байгаа харагдсан. Би наад хутгаа хаяач гэхэд үгэнд орохгүй байсан. Хутгаа ямар ч байсан биедээ нууж байсан. ...Энэ хоёр хүний хувьд урд өмнө миний мэдэхээр 10 орчим хоногийн өмнө ах ******* ахыг архи ууж байгаад гэрт нь буюу хэрэг болдог газар зодож байсан удаатай” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал),

 

Гэрч өгсөн: “...Намайг Шарын гол сумын баг 10 дугаар ны 1008 тоот гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал манай арын айлд морь унадаг хүүхэд болох Эрка гээд 14 настай эрэгтэй хүүхэд 22 цаг 50 минутын үед гэрт орж ирээд эгчээ танай хашааны гадна булан хэсэгт нэг хүн эвгүй байдалтай хэвтэж байна гэж хэлсэн. Би яаралтай цагдаад гар утсаар мэдэгдэж хэлсэн юм. Би гэрээс гарч тэр хэвтэж байгаа хүнийг бол огт хараагүй. Би иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн гэрээс 07 цагийн үед гараад гэрээ цоожлоод Шарын гол сумаас 5 км зайд Хаалгат гэх газарт очиж Бүргэдхан гэх айлын өвөлжөөн дээр очиж үхрийн баасыг нь түүж өгөөд гэртээ өдрийн 14 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт , , Отгонбаатар, , , нар архи уугаад сууцгааж байсан. Гэрт орох үед эргүүлийн 2 цагдаа манай гэрээр орж ирээд бид нарыг тарцгаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Бид нар хамт 0,75 литрийн Хараа архийг нэг эмэгтэй нь гаргаж ирээд хамт ууж дуусгахад дахиад 2 шил архи аваад ир гээд дэлгүүр лүү архинд явуулсан. Авчирсан архийг нь бид нар хувааж ууцгааж байх үед амь хохирогч 17 цагийн үед гаднаас Сарнайн хамт орж ирсэн. Тэр хоёр бид нартай нийлээд хамт архи ууцгаасан юм. Би тухайн үед архи их уусан байсан болохоор нэлээдгүй согтсон байсан. Тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг чи нохой зан гаргачихлаа, яагаад хүн хутгалчхав гэхээр нь би яасан гэж хүн хутгалдаг юм гэж хэлсэн. Тэгээд т би хутга барьдаггүй юм даа гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирээд манай гэрт байсан хүмүүсийг аваад цагдаа руу явсан. Өөр зүйлийг би санахгүй байна. Би амь хохирогч ы төрсөн ах ******* найзууд байгаа юмаа. Тийм болохоор дүү нь манай гэрт ирээд намайг доромжлоод дээрэлхээд байдаг юм. Намайг 7 хоногийн өмнө манай гэрт зодож байсан. Би тухайн үед нь өөрийн төрсөн ах Батмөнхийг зодоод байхаар нь салгах гэтэл миний нүүр лүү гараараа цохиж байсан. Өчигдөр буюу 2026 оны 01 сарын 31-ний өдөр хамт архи ууж байгаад би гэртээ хувин дотор бие засахад амь хохирогч нь намайг гэртээ бааж шээлээ хэл амаар доромжлоод байхаар нь би д хандаж би хар гэртээ хаан, бор гэртээ богд шүү гэж хэлэхэд босож ирээд намайг алгадахаар нь би ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгийг аваад амь хохирогч ы хүзүү хэсэгт нь нэг удаа хатгасан гэж бодож байна. Тэгтэл хамт байсан хүмүүс шуугилдаад эхлэхэд нь би сандраад нэг мэдэхэд цагдаагийн байранд ирсэн байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал),

 

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ДАР0326/24 дугаартай “...Амь хохирогчийн цогцост хүзүүний баруун доод хэсэгт 2,9см орчим гүн, гүрээний дотор хураагуур судас V. jugularis interna/ гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өвдөг, ташаанд, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх хүзүүний баруун доод хэсэгт 2,9 см орчим гүн, гүрээний дотор хураагуур судас /V. jugularis interna/ гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. Дээрх хүзүүний баруун доод хэсэгт 2,9 см орчим гүн, гүрээний дотор хураагуур судас /V. jugularis interna/ гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өвдөг, ташаанд, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл шархны урт 2,5см байгаа тул дээрх зэвсгээр үйлдэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаач нь хүзүүний шарх, гүрээний том хураагуур судасны гэмтлийн улмаас цочмог их хэмжээгээр гадуур цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй. Амь хохирогч нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 2026 оны 02 дугаар сарын 01-ний хэргийн газрын үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байх боломжтой. Амь хохирогчийн цус нь BIII бүлгийн харьяалалтай байна. Дээрх гүрээний дотор хураагуур судас V. jugularis interna/-н гэмтээсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-д зааснаар хохирлын хүнд, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн, баруун гуя, өвдөг, ташаанд, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 72-83 дахь тал),

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0326/1791 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 2 ш хөвөн бамбар, 1 ш савтай улаан хүрэн өнгийн шингэн зүйл нь цус мөн байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 2 ш хөвөн бамбар, 1 ш савтай цус нь хүний цус мөн байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 2 ш хөвөн бамбар дээр илэрсэн цус болон савтай цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цуснууд нь нэг бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11/26 дугаартай “...Пүрэв-очир овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно, овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд мөрдөн шалгах
 ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай, овогтой нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл тул хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно, овогтой нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл тул бөгөөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй болно” гэх магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДАР0326/16 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд этилийн спирт илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж 2.1 промилли илэрсэн. Цусан дахь 2.1 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн босоо захтай хүрэм, богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн цамцанд зүсэгдэлт үүссэн байна энэ гэмтэл нь шинэ гэмтэл үүссэн байна. Харин бор өнгийн ноосон өмд, босоо захтай хүрэмд ханзралт үүссэн байна, босоо захтай хүрэм, богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн цамцанд хурц иртэй зүйлийн /хутга/ 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ноосон материалтай өмд, хөх өнгийн дотоож, бор өнгийн гутал гэсэн хувцсанд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Харин цус мэт зүйлийг хүн болон амьтны цус болохыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 119-124 дэх тал), 

 

ы нас барсны гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал),

НӨАТ-ын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 203-212 дахь тал) зэрэг болно.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Дээрх нотлох баримтууд, мэдүүлгүүд нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц, оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хүнийг санаатайгаар алсан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг Шарын гол сумын баг, 10 дугаар , буюу өөрийн гэртээ , , , нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

 

Амь хохирогч нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний орой *******ын гэрт очсон бөгөөд *******тай маргалдаж, улмаар шүүгдэгч ******* нь хутгаар амь хохирогч ы хүзүү хэсэгт хатгасны улмаас амь хохирогч ы амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч , , нарын мэдүүлгээр нотлогдоно.

 

Амь хохирогч ******* хутгалсан үйлдлийн улмаас хохирогч нь хүзүүний баруун доод хэсэгт 2,9 см орчим гүн, гүрээний дотор хураагуур судсыг хатаж, зүсэгдсэн гэмтлийн улмаас 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ДАР0326/24 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амь хохирогч ы нас барсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, өөрийн идэвхтэй үйлдлээр амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зөв.

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж, мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Дээрх үндэслэлээр, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч өөрийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн өөрийн ухамсартайгаар уг хэргийг үйлдсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэж улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг гаргасан болохыг дурдав.

 

1.5.Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ы амь хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 9,143,900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж 118,800,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь нас...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

 

Дээрх Иргэний хуулийн зохицуулалтаар гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож 118,800,000 төгрөгөөр тооцох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай гэж дүгнэв.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 9,143,900 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ задаргааг тайлбарласан баримт болон холбогдох и-баримтуудын хуулбарыг гаргаж өгсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******аас оршуулгын зардал 9,143,900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр 118,800,000 төгрөг, нийт 127,943,900 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1.Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцож урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн насны байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулна гэсэн боловч хүч нь хүрэхгүй байгааг харж байгаа учраас өндөр ял оногдуулахыг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгөөч гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Маш их гомдолтой байна. Хуулийн хүрээнд нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирол төлбөр төлөх асуудал дээр шүүгдэгчид ямар боломж бололцоо байгааг шүүгдэгч өөрөө саналаа хэлэх байх. Хохирол төлбөр төлөх тал дээр хүүхдүүдтэй нь холбогдох гэж үзсэн боловч холбогдож чадаагүй. Шүүгдэгчийн тухайд хүүхдүүдээсээ хөндий, ганц бие амьдралтай хүн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчтэй санал нэг. Өдий насны хүн яагаад энэ байдалд хүрэв гэдгийг бодох л асуудал юм. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн насны байдал, цагдан хоригдсон байсан тул хохирол төлбөрийг төлж чадаагүй, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байдлаар шийдвэрлэж өгөөч гэв.

 

Шүүгдэгч: Гэм буруугаа ойлгож байна. Хохирол төлбөр төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгөөч гэв.

 

2.2.Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 165-171 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******ын 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

2.3.Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас оршуулгын зардал 9,143,900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 118,800,000 төгрөг, нийт 127,943,900 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг, Шарын гол сум, баг 24-р оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч агийн (РД:, утас:, )-т олгосугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТ-АМГАЛАН

 

 

                                              ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ

 

 

                                              ШҮҮГЧ                                    Н.ИДЭР