| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02455/И |
| Дугаар | 102/ШШ2024/02564 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/02564
| 2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/02564 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч:* дүүрэг * дугаар хороо *гудамж-* *оффис * ББСБ ХК-ийн байранд байрлах, * ББСБ ХК
Хариуцагч:* дүүрэг * дүгээр хороо * гудамж* тоотод оршин суух, * овогт *ын *
Зээлийн гэрээний үүрэгт 2,020,551 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. * ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,020,551 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 47,500 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 23,750 төгрөг, хариуцагч *ээс 23,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА