| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03042/И |
| Дугаар | 102/ШШ2024/02565 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/02565
| 2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/02565 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг *дүгээр хороо *гудамж * давхар *тоотод байрлах, * ББСБ ХХК
Хариуцагч:* дүүрэг * дугаар хороо * гудамж*тоотод оршин суух, *ын *
Зээлийн гэрээний үүрэгт 7,264,359.69 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТО
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,264,359.69 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 131,179.76 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 65,589.88 төгрөг, хариуцагч *эс 65,589.88 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА