| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/06130/И |
| Дугаар | 102/ШШ2024/02577 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/02577
| 2024 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/02577 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БНХАУ * хот * тоотод оршин суух,*
Нэхэмжлэгч: БНХАУ *тоотод оршин суух, *
Хариуцагч: *дүүрэг* дугаар хороо *тоотод оршин суух, *ын *
77,955,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын төлөөлөгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *д холбогдох нэхэмжлэгч *нарын нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, нэхэмжлэлийн үнийн дүнгийн 58,815,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 19,140,680 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,729 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *аас 253,653 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА