Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02586

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02586

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дүгээр хороонд байрлах, * төв

Хариуцагч: * дүүрэг *дүгээр хороо * тоотод оршин суух,*ийн *

 

2,313,828 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *нь хариуцагч холбогдох 2,313,828 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 50 хувь болох 25,985.5 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч *аас 25,985.5 төгрөг тус тус гаргуулж  нэхэмжлэгч *-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                               

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА