Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч    Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Хохирогч Д.Баасанжав,

Шүүгдэгч Т.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 2-336 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн НБ77072214 дугаарын регистртэй, Боржигон овогт Төрмөнхийн Мөнхбаярт холбогдох 201726010846 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Мөнхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 2 дугаар гудамж 336 тоотод иргэн Д.Баасанжав нь Т.Мөнхбаяртай та хоёр Батцэнгэлийн дүүгийнхээс шапал хулгайлж аваа биз дээ гэж маргалдан, улмаар Т.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Баасанжавыг гараараа цохиж зодон, хана хаалга мөргүүлэн Д.Баасанжавын эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Т.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

         2017 оны 4 сарын 07 ны өдөр Батцэнгэлтэй архи уугаад байж байтал Баасанжав              нилээн халамцуу орж ирээд намайг хаанаас шпал хулгай хийв гэж хэлсэнээс болж бид хоёр маргалдаад би Баасанжавыг зодсон нь үнэн. Миний буруу, хохирогчид  868.000 төгрөгийг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 4 сарын 07ны өдөр Мөнхбаярынд ороод маргалдсан, зодоон болсон, Мөнхбаяр намайг толгой, нүүр рүү цохиж, үснээс зулгаасан. Би эмнэлэгт  хэвтэж хагалгаа хийлгэсэн. Мөнхбаяр миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо  надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

 

Хохирогч Д.Баасанжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Ямар ч байсан маргалдаж байгаад би босох гээд толгой жаахан тонгойгоод доош харсан байдалтай дээшээ босох хооронд л цохиод авсан...цохиод авахад нь би толгой манараад л явчихсан...манарч байхад үсдэж аваад нүүр толгой хэсэг рүү цохиж аваад үсдэж угзраад юм мөргүүлээд байсан ба би тавиулах гээд дийлэхгүй байхад хана хаалга мөргүүлээд угзраад байсан юм...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би...Мөнхбаярын гэрт яваад ортол Батцэнгэл, Мөнхбаяр халамцуу байдалтай Батцэнгэл том өрөөний орон дээр унтаж байсан санагдаж байна. Тэгээд ороод Мөнхбаяртай юм яриад сууж байгаад би Мөнхбаяраас “Батцэнгэл та хоёр хаанаас палк олсон юм бэ” гэж асуутал “би мөнгөтэй хүн, мөнгөөрөө худалдаж авлаа” гэж хэлэхээр нь чи Батцэнгэлд архи өгөөд авчихсан биз гээд хэлсэн. Тэрнээс болж Мөнхбаяр бид хоёр муудалцах болсон...Мөнхбаяр надаас уучлалт гуйж миний хохирлыг төлж барагдуулж байгаа. Миний эмчилгээний зардалд нийт 866354 төгрөг гарснаас Мөнхбаяр нь 500000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 366354 төгрөгийг төлж барагдуулбал надад өөр гомдол санал гэх зүйл алга...гэжээ. /хх-19,22/,

 

Гэрч Ц.Батцэнгэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Намайг сэрээд харахад Мөнхбаяр Баасанжавыг зуурчихсан байсан ба Баасанжавын хамар амнаас нь цус гараад нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд босоод салгах хооронд л Мөнхбаяр Баасанжавын нүүр толгой хэсэг рүү нь гараараа 2,3 удаа цохиод авахаар нь би очоод салгах гэхэд миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд Мөнхбаяр нь Баасанжавын үснээс нь нэг гараараа буюу баруун гараараа барьчихаад толгой, нүүр хэсэгт нь зүүн гараараа нэлээн хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би салгаад Баасанжавыг гар гээд гаргасан юм...Яг хэдэн удаа цохисныг нь би тоолоогүй болохоор мэдэхгүй байна. Багцаагаар бол 5-6 удаа цохьсон байх...гэжээ. /хх-23/,

 

Гэрч Х.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Намайг 16 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр Баасанжав нь гэртээ зүүн талын орон дээр унтаж байсан...Тухайн үед Баасанжавын 2 нүд нь хөхөрчихсөн, хамар нь шалбарчихсан, толгойн орой хэсгийн үс нь зулгаагдсан байдалтай, толгойн орой хэсгээс цус шүүрээд байж байсан. Баасанжав миний толгой өвдөөд байна гээд би тэр орой гарч эмийн сан орж цитрамон авч өгөөд Баасанжав уусан. Тэр өдөр Баасанжав босч ирээд л толгой өвдөөд байна гэж байсан ба тэрнээс хойш эмнэлэгт хэвтэх хүртлээ л толгой өвдөөд байна гээд байсан...Эхний 2 өдөр өөрөө гарч бие засаад сүүлдээ гэртээ хувинд бие засч байсан...Ингээд гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь тархины цус хуралттай байна, хагалгаанд орно гэж хэлсэн ба маргааш нь хагалгаанд орсон...гэжээ. /хх-25-26/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹5220 тоот акт дүгнэлтэнд:

 

  1. 1. 2. Д.Баасанжавын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-36/,

 

Шүүгдэгч Т.Мөнхбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, шүүгдэгч Т.Мөнхбаяр сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Мөнхбаяр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 2 дугаар гудамж 336 тоотод өөрийн гэртээ иргэн Д.Баасанжавтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүлд мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хана, ар хана, хамар ясны хугарал, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Д.Баасанжавын ”...Мөнхбаяр бид хоёр муудалцах болсон. Тэгтэл гэнэт Мөнхбаяр босч ирээд намайг...үснээс зулгаагаад нүүр ам руу гараараа цохисон, мөн хөлөөрөө өшиглөж, миний толгойг хана, хаалга руу мөргүүлээд байсан.Тэгтэл Батцэнгэл цаанаас ирээд Мөнхбаярыг болиулаад цаашаа болохоор нь би би шууд гараад зугтаачихсан...” гэх /хх-19,22/, гэрч Ц.Батцэнгэлийн ”...унтаж байтал пижигнээд чимээ гарахаар нь хартал Мөнхбаяр Баасанжавыг тонгойлгоод зуурчихсан байх шиг байсан ба Баасанжавын нүүр, хамар ам нь цус болчихсон, хамраас цус гоожсон байдалтай байж байсан. Тэгээд босоод очих хооронд Мөнхбаяр Баасанжавын нүүр лүү нь гараараа хоёроос гурван удаа цохиод...нэг гараараа Баасанжаваас үсдчихээд нэг гараараа Баасанжавын толгой, нүүр хэсэг рүү нь нэлээн хэдэн удаа цохиж авсан. Багцаагаар 5-6 удаа цохиж авсан байх...” гэх /хх-23/, гэрч Х.Болор-Эрдэнийн ”...Намайг 16 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр Баасанжав нь гэртээ зүүн талын орон дээр унтаж байсан...Тухайн үед Баасанжавын 2 нүд нь хөхөрчихсөн, хамар нь шалбарчихсан, толгойн орой хэсгийн үс нь зулгаагдсан байдалтай толгойн орой хэсгээс цус шүүрээд байж байсан...гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь тархины цус хуралттай байна, хагалгаанд орно гэж хэлсэн ба маргааш нь хагалгаанд орсон...” гэх /хх-25-26/, 5220 тоот шинжээчийн дүгнэлт /хх-36/, шүүгдэгч Т.Мөнхбаярын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад  нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Т.Мөнхбаярыг хүний эрүүл мэндэнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баасанжавт учирсан хохирлыг шүүгдэгч Т.Мөнхбаяр бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэнийг болохыг дурдав.

 

  • үүгдэгч Т.Мөнхбаяр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.