Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02587

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02587

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол ** цогцолбор* давхар * тоотод байрлах, * ББСБ ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дугаар гудамж * тоотод оршин суух, * овогт *гийн *

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,130,961.13 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч*д холбогдох нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч *нэхэмжлэлийн шаардлага 6,130,961.13 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-нө өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,130,961 төгрөгийг нэхэмжлэгч *-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 113,045 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 56,522.5 төгрөг, хариуцагч*аас 56,522.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА