| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02882/И |
| Дугаар | 102/ШШ2024/02588 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/02588
| 2024 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/02588 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг *дугаар хороо * гудамж *байрлах, * ХК
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дүгээр * дугаар байр * тоотод оршин суух, * овогт *ын *
Зээлийн гэрээний үүрэгт 576,171 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч*д холбогдох нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч *с нэхэмжлэлийн шаардлага 576,171 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 326,171 төгрөг нэхэмжлэгч *-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 17,936 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 8,968 төгрөг, хариуцагч *өөс 8,968 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч*-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА