2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/945

 

 

 

 

 

 

 

 

 

   2026            04            08                                          2026/ШЦТ/945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,

улсын яллагч Б.Энхжин,

шүүгдэгч Х.*****, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***** овогт *****гийн *****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улс судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар *** дүүргийн **** хороо, **** хотхоны **** тоотод түр оршин суудаг,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ***дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, харгалзсан,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар нэмж нэгтгэн 1 жил 8 сарын хорих ял,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаа ***** ургийн овогт *****гийн ***** /РД:******* /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.***** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй баарны дотор болон гадна талд хохирогч Б.*****ыг мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж үснээс нь зулгаах, гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйх, баруун зовхи, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, хамар зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, бугуй, сарвуунд цус хуралт, дух , баруун хөмсөг, баруун нүдний дотор булан, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хурал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

Шүүгдэгч Х.*****: “...миний буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Хохирогч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй бааранд хамт ажилладаг *****, ***** нарын хамт орж үйлчлүүлсэн. Ингээд тэр газраас 9 ширхэг шилтэй Сэнгүр нэртэй пиво авч хувааж уусан. Хажуугаар нь тэр газраас гадаа гарч тамхи татсан. Ингээд буцаад бааранд орох гэж яваад шатан дээр манай найз *****г хүн түлхэхээр нь зүгээр яваач гэж хэлтэл тэр эмэгтэй гичий минь зүгээр хажуугаар гараад яв гэж цээртэй үгээр доромжлоод байхаар нь тэр эмэгтэйг зүүн гараараа хацар руу цохих шиг болсон. Тэгсэн тэр эмэгтэй намайг хөлөөрөө миний хөлс рүү хоёр удаа өшиглөсөн. Бид хоёр хоорондоо үсдэлцээд зогсож байхад тэр эмэгтэй миний нүүрийг гараараа маажсан, мөн хуруугаа ам руу хийчхээд уруулаас татаад байхаар нь тэр эмэгтэй нь гарыг хазснаа санаж байна. Ингээд цаанаас танихгүй хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би найзтайгаа бааранд өөрийнхөө ширээн дээр очиж суухад араас надтай маргалдсан эмэгтэй орж ирээд миний гарыг хазчихлаа гэж орилоод байсан. Тэгсэн үйлчлүүлж байсан баарны хамгаалагч та хоёр манай баарнаас гараад харьсан нь дээр байх энэ хүмүүс чинь орилж хашгираад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзыгаа дагуулаад тэр газраас гарсан ба баарны гадна тамхи татаж байхад надтай маргалдсан эмэгтэй араас гарч ирээд намайг цээртэй үгээр доромжлоод байсан. Тухайн үед би чимээгүй юу ч хэлээгүй, цагдаа дуудаад учраа олчихъё гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй тэгье гэж хэлсэн бөгөөд миний хажууд сууж байснаа ямар нэгэн шалтгаангүйгээр баруун гараараа миний нүд рүү нэг удаа цохисон. Тэр эмэгтэй намайг гараараа цохих үедээ баруун гартаа нэг эд зүйл барьсан байсан ба юу барьсан байсныг нь санахгүй байна. Тэгээд тэр даруй нүд хавдаж хөхөрсөн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ***** гэх эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 3-60 дугаар байрны гадна тааралдсан. Ингээд уулзаж байхад гадаа  аймар бороо орж байсан ба Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй бааранд орохоор болж бааранд орж үйлчлүүлсэн. Ингээд тус газарт пиво уусан харин хэдэн ширхэг пиво ууснаа хэлж мэдэхгүй байна. Дараа нь *****ийн хамт тус газраас гарч байхад шатан дээр ***** танихгүй эмэгтэйтэй маргалдаж муудалцсан. Тэгсэн тэр эмэгтэй маргалдаж байгаад Гэрлийн нүүр рүү гараараа цохих шг болсон. Тэгсэн ***** тэр эмэгтэйг хөлөөрөө бие рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгаж гэж зөндөө оролдсон боловч даанч салгаж дийлээгүй. Ингээд тэр хоёр хоорондоо бие биеийнхээ үснээс зулгаагаад нэлээн удаан байсан. Зууралдаж байхдаа ***** тэр эмэгтэйн нүүрийг маажсан байх гэж бодож байна. Миний санаж байгаагаар Гэрлийн хурууг ямар ч байсан тэр эмэгтэй хазсан гэж ярьж байсан. Баарнаас хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгасан ба баарны гадаа гарцгаасан. Тэгсэн гадаа аймар бороо орж байсан болохоор тамхи татчихаад нөхрийн хамт гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дах тал),

 

Гэрч О.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр Б.***** бид хоёрыг шатаар өгсөөд явж байхад бид хоёрын хажуугаар гарахдаа мөрлөсөн ба улмаар тэр эмэгтэйтэй Б.***** муудалцаж бие биеийнхээ үснээс гараараа зулгаасан Мөн *****ын нүүрийг гараараа маажсан, толгой руу нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд энэ хэд салсан ба баарны гадна тамхи татаад зогсож байхад тэр эмэгтэй ирж *****ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Өөр хүн *****ыг цохиж зодоогүй, хэд хоногийн дараа бид хоёр уулзахад *****ын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэр гэмтлийг тухайн эмэгтэй учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дах тал),

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10262 дугаартай: “...Б.*****ын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун зовхи, хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, хамар, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, бугуй, сарвуунд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун нүдний дотор булан, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дах тал),

 

Яллагдагчаар Х.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би он сарыг яг сайн санахгүй байна 2024 оны 08 сард хуурай эгч болох *****ийн хамт Сонгинохайрхан дүүрэгт байрлах ***** нэртэй баар орсон бид 2 тэндээ хүний 2-3 лааз пиво уугаад сууж байгаад гадаа гарч тамхи татахаар болоод гарч явахад шатан дээр нэг эмэгтэйтэй мөргөлдөөд тухайн эмэгтэй миний цээж хэсэгт 1 удаа гараараа цохисон би буцаагаад хашаа нь цохисноо санахгүй байна ямар ч байсан цохиод үсдэлцээд авсан тэгээд баарны хамгаалагч нар салгаад гаргасан би гадаа гараад тамхи татаад зогсож байтал нөгөө эмэгтэй ирээд дахин хэрүүл эхлүүлж бид 2 дахин маргалдаж барилцаж аваад үсдэлцсэн тэгтэл нөгөө эмэгтэй миний баруун гарын эрхий хурууны хумснаас хазаад авсан би тавиулах гээд ноцолдоод толгой руу нь түлхсэн удаа байгаа тэр үед тухайн эмэгтэйг маажсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),

 

Шүүгдэгч Х.*****ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 44-51 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ***** зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 61-66 дах тал),

 

Хохирогч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн гар бичмэл (хавтаст хэргийн 86 дах тал),

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4122 дугаартай яллагдагчийг шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 142-144 дэх тал),

Яллагдагч Х.*****ийг цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 136-137 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 90, 93-135 дахь тал) зэрэг баримтууд зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.*****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Х.***** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй баарны дотор болон гадна талд хохирогч Б.*****ыг мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж үснээс нь зулгаах, гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйх, баруун зовхи, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, хамар зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, бугуй, сарвуунд цус хуралт, дух , баруун хөмсөг, баруун нүдний дотор булан, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хурал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.*****, гэрч Б.*****, О.*****  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Х.***** болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10262 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ***** зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 63-68 дах тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.*****ын эрүүл мэндэд нь учирсан “...биед тархи доргилт, зулайн хуйх, баруун зовхи, хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, хамар, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, бугуй, сарвуунд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун нүдний дотор булан, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Х.***** түүний нүүрэн хэсэгт нь цохих болон бие рүү нь өшиглөж биед нь халдах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч И.Лхагвасүрэн, хохирогч Б.*****ын эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, зулайн хуйх, баруун зовхи, хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, хамар, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, бугуй, сарвуунд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун нүдний дотор булан, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Х.*****ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагчаас гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Х.***** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.*****ыг мөргөлөө гэх шалтгаанаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгээр тогтоолгох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс оногдуулсан ялаас тусдан оногдуулах. Шүүгдэгч нь 2026 оны 02 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн 1 сар 14 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...миний үйлчлүүлэгч нь бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байгаа тул тус зүйл заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн зүгээс албан ёсоор нэхэмжилсэн зүйл байхгүй, санал гомдолгүй гэдгээ  илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа тухайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Өөрийнх нь зүгээс мөрдөгчдөө хэлээгүй нь улмаас урьдах гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээгээд явж байна. Хорих 407 дугаар ангис шилжүүлэн авчирч энэ хэрэгт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Өнөөдрийн байдлаар 1 сар 14 хоног цагдан хоригдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос тусдан эдлүүлж өгнө үү. Цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж өгнө үү. Хувийн байдлын хувьд 2 хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзнэ үү...” гэсэн  санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх, шүүгдэгч Х.*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан, шүүгдэгч Х.*****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 42 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Хэрэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4122 дугаартай яллагдагчийг шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 142-144 дэх тал) болон яллагдагч Х.*****ийг цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 136-137 дахь тал) энэ хэрэгт хорих ангиас шилжүүлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь нотлогдож байна.

 

          Энэ хэрэгт Х.***** нь 2026 оны 02 дугаар сарын 25-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 42 /дөчин хоёр хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Х.*****д оногдуулсан ялыг дүйцүүлэн тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 42 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*****ын эрүүл мэндэд биед тархи доргилт, зулайн хуйх, баруун зовхи, хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, хамар, зүүн доод зовхи, зүүн хацар, хүзүү, бугуй, сарвуунд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун нүдний дотор булан, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд хэргийн хохирогч Б.***** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хохирогч нь эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтийг гаргуулахгүй гэдгээ бичгээр илэрхийлж гаргасан /хх-ийн 86/ байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хэргийн хохирогч Б.*****д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд /88890442/ ойлголоо гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Энэ хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн Сиди нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт *****гийн *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****д 42 (дөчин хоёр) хоногийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*****ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдоогүй боловч хэрэгт хавсарган ирсэн 1 ширхэг сиди ирүүлснийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчинтөгөлдөр болмогц хорих анги руу нь шилжүүлсүгэй.

 

7.Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ