Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02589

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02589

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * талбай * давхар * тоотод байрлах, * ББСБ ХХК

Хариуцагч: * дүүрэг * дүгээр хороо * гудамж * тоотод оршин суух,*ийн *

1,212,417 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч холбогдох нэхэмжлэгч *ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 1,212,417 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 404,139 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 404,139 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 404,139 төгрөг нэхэмжлэгч *ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 33,650 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 16,825 төгрөг, хариуцагч *ээс 16,825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА