Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02606

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр                 Дугаар 102/ШШ2024/02606                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: * дүүрэг * дугаар хороо * гудамж * тоотод байрлах, *ББСБ ХХК

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийг эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хянан хэлэлцэв.

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд* овогт *ын * /РД:*/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын * хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 Нэхэмжлэгчтэй холбоо

барих утас:*

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.КУЛЬДАНА