| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02472/И |
| Дугаар | 102/ШШ2024/02613 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02613
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/02613 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо *д байрлах, *ББСБ ХХК
Хариуцагч: * дүүрэг *дүгээр хороо* дугаар байр * тоотод оршин суух, *ын *
3,884,718 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *т холбогдох нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч *нэхэмжлэлийн шаардлага 3,884,718 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 780,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 780,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 780,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 780,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 764,178 төгрөгийг нэхэмжлэгч *ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 77,097 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 38,548,5 төгрөг, хариуцагч*аас 38,548,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА