Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02614

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02614

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо *д байрлах,*ББСБ ХХК

Хариуцагч: * дүүрэг *дугаар хороо *тоотод оршин суух, *ын *

376,773 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

                                                         

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч холбогдох нэхэмжлэгч* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * нэхэмжлэлийн шаардлага 376,773 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 188,386.5 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 188,386.5 төгрөгийг нэхэмжлэгч * ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 11,953 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 5,976.5 төгрөг, хариуцагч *ээс 5,976.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА