| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02262/И |
| Дугаар | 102/ШШ2024/02654 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/02654
| 2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/02654 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг *дүгээр хороо *-д байрлах, * ХК
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол*дугаар байр *тоотод байрлах,* ХХК
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо *дугаар хороолол *дугаар байр * тоотод оршин суух, *
Хариуцагч:*дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол *дугаар байр * тоотод оршин суух, *
Хариуцагч: * дүүрэг *дугаар хороо * дугаар хороолол *дугаар байр *тоотод оршин суух, *
Хариуцагч: *дүүрэг *дугаар хороо * дугаар хороолол *дугаар байр *тоотод оршин суух, *
Хариуцагч:* дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол* *дугаар байр * тоотод оршин суух, *
57,958,985.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * нар нь нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжилсэн 57,958,985.91 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 9,659,830.99 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 9,659,830.99 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 9,659,830.99 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 9,659,830.99 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 9,659,830.99 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 9,659,830.99 төгрөгөөр тус тус төлж төлбөрийг барагдуулахаар талууд төлбөр төлөх хувиараар баталгаажуулж, төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд * нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн эрхийн * тоот дугаартай* дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол *байр* давхар * тоот өрөө * м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,* нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн эрхийн* тоот дугаартай * дүүрэг * дугаар хороо* дугаар хороолол * байр зоорийн давхарын хэсэг * м.кв ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *өмчлөлийн Улсын бүртгэлийн эрхийн *тоот дугаартай * дүүрэг* дугаар хороо * дугаар хороолол *Энхтайваны өргөн чөлөө *дугаар байр * тоот * м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлтийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 588,145 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 294,072.5 төгрөг, *нараас 294,072.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА