Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02656

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02656

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг*дугаар хороо *тоотод оршин суух, *

Хариуцагч: *дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * байр *тоотод оршин суух, *

2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*ийн нэхэмжлэлийн шаардлага 2,200,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 25,075 төгрөг, хариуцагч *оос 25,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА