| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02260/И |
| Дугаар | 102/ШШ2024/02705 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02705
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/02705 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч:* дүүрэг *дугаар хороо * тоотод оршин байрлах, *ХХК
Хариуцагч: * дүүрэг* дугаар хороо * дугаар хороолол * гудамж * байр *тоотод оршин суух,*
Зээлийн гэрээний үүрэгт 23,734,820.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * холбогдох нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 23,734,820.37 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,970,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,064,820.37 төгрөгийг нэхэмжлэгч * ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 276,624 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 138,312 төгрөг, хариуцагч *ээс 138,312 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА