Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02706

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02706

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч:* дүүрэг, ** дүгээр хорооны* дүгээр байрны* орцны*д байрлах *СӨХ

Хариуцагч: * дүүрэг, * дүгээр хороо,* дугаар байр *тоотод оршин суух *

880,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч холбогдох нэхэмжлэгч* СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * нэхэмжлэлийн шаардлага 880,800 төгрөгийг 2024 оны 06 дүгээр сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 98,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 96,800 төгрөг нэхэмжлэгч *СӨХ-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 25,702 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 12,851 төгрөг, хариуцагч *аас 12,851 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА