Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02793

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02793

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дүгээр хороо * гудамж * давхар *тоотод оршин суух, * ХХК

Хариуцагч: * дүүрэг *дүгээр хороо *гудамж * дүгээр байр * тоотод оршин суух *

 

4,377,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч холбогдох нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч *нь нэхэмжлэлийн шаардлага 4,377,835 төгрөгөөс үлдэх 3,377,835.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,688,917.95 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,688,917.95 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 84,996 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 42,498 төгрөг, хариуцагч *эс 42,498 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА