Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2022/00528

 

 

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2022/00528

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00066/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* талбайд байрлах, *******, *******, *******, ******* регистрийн дугаартай, ******* ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, байр тоот хаягт оршин суух, , регистрийн дугаартай, овгийн ын ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, байр тоот хаягт оршин суух, утас: , регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 122,970,740.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. , Ц. ,

Хариуцагч Ж. , Н. ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч Ж. , Н. нарт холбогдуулан 122,970,740.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ж. , Н. нь ХХК-ийн Дархан салбарын Бизнес төв тооцооны төвөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201843680205 тоот зээлийн гэрээ байгуулан 140,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаа, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201843680205-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 8 дугаар сарын 01ний өдөр БГ/201843680205 тоот барьцааны гэрээ байгуулж

1/ Зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007842 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн дугаар хэсгийн гудамжны тоот, 265 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө

2/ зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017397 дугаарт бүртгэлтэй, Дархан Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* хорооллын байрны урд байрлах №11 тоот, 18 мкв талбайтай далд гарааш,

3/ зээлдэгч Ж. , Н. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011657 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг ******* хорооллын ны тоот, 43 мкв талбайтай 3 өрөө орон сууц,

4/ зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20030218 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн дугаар хэсгийн ны тоот гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 44,274,206.48 төгрөг, хүүгийн төлбөрт 42,690,488.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,529.17 төгрөг нийт 86,966,224.34 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчид 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээл буцаан шаардах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр төлбөрөө төлөөгүй өнөөдрийн байдлаар 278 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр ЗГ/201843680205 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах Үүнд:

A/ Үндсэн зээлийн төлбөр 95,725,793.52 төгрөг

Б/ зээлийн хүүгийн төлбөр 27,244,9.51 төгрөг

В/ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 бүгд 122,970,740.03 төгрөг гаргуулах,

Нотариатын төлбөр 16,100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 913,284 төгрөг

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг мөнгөн дүнгээр сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд дараах зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Үүнд:

-зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007842 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн Мангирт хэсгийн гудамжны тоот 265 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-зээлдэгч Ж. ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017397 дугаарт бүртгэлтэй, Дархан Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* хорооллын байрны урд байрлах №11 тоот, 18 мкв талбайтай далд гарааш,

-зээлдэгч Ж. , Н. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011657 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* хорооллын ны тоот, 43 мкв талбайтай 3 өрөө орон сууц,

-зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20030218 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн Мангирт хэсгийн ны тоот гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэв.

Хариуцагч Ж. , Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ хийгээд, шугаман зээл 75,000,000 төгрөг нийт 215,000,000 төгрөгийн зээл авсан. 75,000,000 төгрөгийн шугаман зээлээ хаагаад дуусгасан. Хэдийгээр цаг үе хэцүү байсан боловч бид Улаанбаатарт байсан 2 өрөө байр, 20 тонны хүнд даацын ачаа тээврийн машинаа зарж эргэн төлөлтөө хийсэн. Бидний зүгээс боломжтой бүх арга хэмжээгээ авч байсан. Анх манайхыг Капитрон банканд зээлтэй байхад манайхаас зээл ав гэж банкны зээл хаалгаж, Хаан банкнаас зээл гаргаж өгч байсан. Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаад Монголд нийтийг хамарсан цар тахал гарсан цагаас бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч эхэлсэн. Зээлийн эргэн төлөлт ч хүндрэлтэй болж ирсэн. Энэ хугацаанд хүсэлт гаргаж 3 удаа хугацаагаа сунгуулж байсан. Одоо үзэхэд хугацаа сунгахдаа хүүгийн тооцоог үндсэн төлбөр дээр нэмээд тооцоо боддог байсанд гомдолтой байна. Хүү нь хүүгээрээ, үндсэн төлбөр нь тэр дүнгээрээ байсан бол ийм их дүн гарахгүй байсан. Аваагүй мөнгийг авсан болгож үнийн дүн өсгөж байсан нь бидэнд муугаар нөлөөлсөн гэж үзэж байна.

Бидний зүгээс эргэн төлөлтөө чадлын хирээр маш сайн төлж байсан боловч яалт ч үгүй өвчин дэлгэрч хил гааль хаагдах гэх мэтчилэн биднээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэн. Ер нь бол авсан зээлээ төлөх нь гарцаагүй боловч харин эргэн төлөлтийн тооцоогоо ахин бодож үзэх шаардлагатай байна. Цар тахлын үеийн хуулийн дагуу эргэн төлөлтийг зогсоож болох атал шүүхэд хандсаныг шударга биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эргэн төлөлтийн хугацаа ч дуусаагүй байгаа болно гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар нотариатын зардал 16,100 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, улсын тэмдэгтийн хураамжид 806,159 төгрөг, 30,000 төгрөг, 77,125 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкнаас салбарын захирлуудад олгосон итгэмжлэл, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээнүүд, Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч нарын цахим үнэмлэхийн хуулбар, зээлдэгч нарын Хаан банк дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, зээл төлөх мэдэгдлүүд, Барьцааны эрх дуусгавар болгож, барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг,

Хариуцагч талаас Арилжааны гэрээ ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн Дархан салбар нь хариуцагч Ж. , Н. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 122,970,740.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн төлбөрт 95,000,000 төгрөг төлсөн, банкны зээлийн хорооны шийдвэрээр хариуцагч нарын хүсэлтийг хүлээн авч зээлийн хүү 5,000,000 төгрөгийг чөлөөлөх болсон үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 725,793.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22,244,9.51 төгрөг, нотариатын зардал 16,100 төгрөг нийт 22,986,840.03 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулжээ.

Хариуцагч нар нь зээлийн төлбөр 95,725,793.52 төгрөгөөс 95,000,000 төгрөгийг төлсөн, зээлийн хүү 27,244,9.51 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хөнгөлсөн нь үнэн. Бид үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг 1 сараар сунгаж өгөөч гэснийг банк зөвшөөрөөгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулах, зээлийн ангиллаа хэвийн болгох хүсэлтэй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201843680205 дугаартай гэрээгээр нэг талаас ХХК-ийн Дархан салбар, нөгөө талаас зээлдэгч Ж. , Н. нар харилцан тохиролцож, 140,000,000 төгрөгийг, 84 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон дээрх гэрээ нь талуудын хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан ******* дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байх ба зээлдэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нар зээлийн төлбөрт 181,966,224.34 төгрөг төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нарын Ковид-19 цар тахал тархаж зээл төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, зээл олголт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201843680205-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан үндсэн зээл төлөх хугацааг 5 сараар хойшлуулж, зээлийн хүүг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/

Гэвч хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх графикийг зөрчсөн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, зээл буцаан шаардах мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус албан бичгээр мэдэгдэж байсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үндсэн төлбөрт 95,000,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 725,793.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22,244,9.51 төгрөгийн үлдэгдэлтэй болж зээлийн эргэн төлөх графикийн зөрчлийг арилгасан гэж маргаж байгаа боловч банк үндсэн төлбөр төлөгдсөн боловч хүүгээс хүү тооцохгүй тул бид гэрээнээс татгалзах шаардлагаа дэмжиж оролцож байна гэж тайлбар гаргаж байгаа ба эргэн төлөх графикийг зөрчсөн үндэслэлээр гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхийг хуулиар олгосон тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201843680205 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ж. , Н. нараас зээлийн үндсэн төлбөр 725,793.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22,244,9.51 төгрөг, нотариатын зардал 16,100 төгрөг нийт 22,986,840.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-ийн Дархан салбарт олгох нь зүйтэй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Талууд нь ЗГ201843680205, ЗГ/201843680205-01 зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №БГ/201843680205-1 тоот Барьцааны гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БГ/201843680205-5 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007842 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн Мангирт хэсгийн гудамжны тоот 265 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-зээлдэгч Ж. ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017397 дугаарт бүртгэлтэй, Дархан Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 9 дүгээр байрны урд байрлах №11 тоот, 18 мкв талбайтай далд гарааш,

-зээлдэгч Ж. , Н. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011657 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 13 байрны тоот, 43 мкв талбайтай 3 өрөө орон сууц,

-зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20030218 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн Мангирт хэсгийн ны тоот гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгө болох зээлдэгч Ж. ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007842 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн Мангирт хэсгийн гудамжны тоот 265 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Ж.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20030218 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн Мангирт хэсгийн ны тоот гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлдэгч нар нь зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, өөрсдөө худалдан борлуулж, түүнээс олсон орлого 95,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн үндэслэлээр үлдэх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлаж байна.

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан Г. ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* хорооллын 8дугаар байрны 18 тоот, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрээр барьцаанаас чөлөөлж, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №5119/20/ дугаартай ХХК-ийн Дархан салбараас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичиг хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 50 дахь тал/

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Хариуцагч нар нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд үргэлжлүүлэн төлж зээлийн ангиллаа сайжруулж хэвийн болгох хүсэлтэй гэсэн хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, татгалзал гэж үзэж тэмдэглэлд тусгуулж шүүхийн шийдвэрээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 122,970,740.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 913,284 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 5,000,000 төгрөгийн хүүгээс хариуцагч нарыг чөлөөлсөн байх тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хассан дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 747,884 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад 70,200 төгрөг нийт 818,084 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн Дархан салбар, хариуцагч Ж. , Н. нарын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201843680205 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас 22,986,840.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-ийн Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Ж. ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* хорооллын 9байр ны урд байрлах №11 тоот, 18 мкв талбайтай далд гарааш, хариуцагч Ж. , Н. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 7 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн 1 дүгээр хорооллын ны тоот, 43 мкв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 913,284 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 818,084 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА