Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Б*******р сум, Р******* баг, 30-10 тоотод оршин суух, Б******* боржигон овогт М*******н М******* /рд:Г*******/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Б*******р сум, Р******* баг, 30-10 тоотод оршин суух, Боржигон овогт Б******* Э******* /рд:Ф*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 106 дугаар байр, 3-20 тоотод оршин суух, Боржигон б******* овогт Д З /рд:Г/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.З, З.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.н, З.М нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.н нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай 132/2023/00402/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М*******, Б.Э******* нар нь Д.Зод холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.Э******* миний бие нь З.Мтэй 2003 онд танилцаж улмаар 2005 онд гэр бүл болсон. 2005 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү М.М*******, 2013 онд охин М.н нар төрсөн. Тухайн орон сууцад хүүхдүүд маань өсөж, торнисон. 2020 оноос З.Мээс тусдаа амьдрах болсон. Учир нь З.М гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг машинтай явж байгаад хамт осолдоход нь мэдсэн. Үүнээс хойш би 2 хүүхдээ авч, өөрийн ээжийнд амьдрах болсон. Тухайн үед З.М*******г уучлалт гуйгаад ирэх байх гэж бодож байсан боловч ирээгүй. Улмаар 2022 онд шүүхэд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид байлгаж, дундын хөрөнгө болох тухайн орон сууцны ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хуралдаан болохын өмнө шүүгчийн туслахаас тухайн орон сууцыг З.М өөрийн аав болох Д.Зод өгсөн байсныг мэдсэн. Тухайн орон сууцыг шилжүүлэхэд надад болон 2 хүүхэддээ мэдэгдээгүй. Биднээс асууж тодруулахгүйгээр өөрөө дур мэдэж, мэдэгдэхгүйгээр өөрийн аав болох Д.Зод шилжүүлсэн байдаг. Гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаан болох гэтэл З.М өөрийн үүрэг хариуцлагаас зугтааж, Бүгд Найрамдах Солонгос улс руу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнтэйгээ хамт явсан байсан. Солонгос улсаас өөрийн дүү болон З.т итгэмжлэл олгож, явуулсан байсан. Солонгос улс руу явахдаа 2 хүүхэдтэйгээ уулзахгүй, хэлэхгүй явсан байсан. Шүүх хуралдаанд З.Илтгэлбаяр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, энэ байртай хэн ч маргалдахгүй, М.М*******ийг 18 нас хүрэхэд шилжүүлж өгнө гэх зүйл ярьсан. Хүүхдээ 18 нас хүрэхэд өгөхгүй шүүхдээд аваарай гэх зүйл ярьсан. Тухайн үед шүүгч М.М*******ийг 18 хүрэхэд тухайн орон сууцыг шилжүүлж өгнө гэж байна гэхэд би нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ үйлдэл нь миний алдаа байж, хүүг минь 18 нас хүрэхэд хадам аав болон ээжтэй ярихад тэр байрыг өгөхгүй, та нар шүүхдээд аваарай гэх зүйлийг ярьсан. Би аргагүй болоод шүүхэд нэхэмжлэл өгсөн. Миний хүү М.М******* Цагдаагийн академийн 2 дугаар курсийн оюутан. Хэдий төлбөргүй сургууль боловч төлбөртэй сургууль мэт хэрэгцээ шаардагддаг. Миний охин М.н 11 настай 5 дугаар ангид суралцдаг боловч хүүхдийн хэрэгцээ маш өндөр зардалтай байдаг. Би одоогийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Ээж болон охины хамт амьдарч байна. Хүү минь оюутны байранд амьдардаг. З.М эцгийн зүгээс үүрэг хариуцлага ухамсарладаггүй, хүүхдийн тэтгэмжийн хувьд нэхүүлж байж өгдөг. 2024 он гарсанаас хойш хүүхдийн тэтгэмж ерөөсөө өгөөгүй, хүүхдүүдтэйгээ ерөөсөө холбоо барьдаггүй. Д.З, З.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.н, З.М нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.н нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д. З нь 1996 онд Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож тэнд 4 хүүхдийн хамт амьдрах болсон. Энэ 1 өрөө байрыг 2000 онд анх худалдаж авсан. Миний бие 2001 онд цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгож, манайх аймгийн төвд шилжин ирж энэ байрандаа суурьшсан. Тухай үед энэ байранд ам бүл гургуулаа амьдарч байсан. Том охин З.г нь 2007 он хүртэл хамт амьдарч байгаад, хүнтэй сууж тусдаа гарч байсан. Дунд охин З.М 2010 он хүртэл амьдарч байгаад тусдаа гарсан. Бага хүү Т. дунд сургуулиа төгсөөд 2011 онд оюутан болоод хот явсан. Тиймээс энэ байранд миний хүү З.М, Б.Э******* нар 2004 онд гал голомтоо үүсгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй юм. Миний хүүхдүүд гэрчилнэ. Тухайн үеийн багийн Засаг дарга болон хүн амын тооллогын бүртгэлээр нотлогдоно. Хүү М эхнэр болох Э*******г дагуулж ирж, орж гардаг л байсан. 2005 онд том хүү М******* төрсөн, тухайн үед гэр хороололд ээжийндээ байдаг байсан. Тэгээд Орхон аймгийн гал командад хүү ажиллах болсон тул гэр авч өгч өрх тусгаарлан тэндээ амьдарсан. Тэнд амьдарна гэхээр нь гэр хороололд байшингийн торх авч өгөөд, газар авч, хашаа барьж өгсөн. Төвөөсөө хол зайтай газар амьдрахгүй гээд л амьдраагүй. Тэгээд зарсан. Сарын дараа нь тэр газарт дүүрэн айл буусан. Одоо урдуур нь засмал зам явсан байгаа. Мөн хүү 2 Мэд хэд хэдэн машин авч өгсөн боловч эвдээд, үрэн таран хийгээд юу ч үгүй болгосон. Миний хувьд хүү, бэр хоёрынхоо амьдрал ахуйд маш их санхүүгийн дэмжлэгүүдийг эцэг хүний хувьд үзүүлж байсан. Миний эхнэр С.Цолмон санаачлан 2004 оноос 1 өрөө байрнаасаа 7x7 хэмжээтэй үйлчилгээний зориулалт бүхий өргөтгөлийг шинээр барьж зөвшөөрөл авсан. 2007 оноос дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2008 онд М, Э******* нар аймагт эргэн ирж өөрсдөө эрхэлсэн ажилгүй байсан учраас манай дэлгүүрээс олсон орлого, тэтгэврийн мөнгөөр тэжээлгэн, манайд хамтран амьдарч байсан. Бага хүү цагдаагийн сургуульд оюутан болж би хүүтэйгээ хамт хотод байхаар болсон. Тэгээд дэлгүүр ажиллуулах хүнгүй болсон учраас энэ хоёрыг дэлгүүрт түр ажиллуулж гэртээ амьдруулсан. Дэлгүүрт эргэлтийн бараа бага учраас ашиг багатай байна, зээл авч бараагаа хангалттай татмаар байна, банкуудаас асуулаа, эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн өөрийн нэр дээр хөрөнгөтэй бол зээл авч болно, бид хоёрт өөрийн гэсэн хөрөнгө байхгүй болохоор та хоёрын энэ байрыг тавьж зээл авъя гэсэн.Тухайн үед хүүхдүүд дургүйцэж байсан ч бид 2 ярилцаж байгаад тус дэм больё гээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Э*******д итгэмжлэл олгож, хамтран эзэмшигч хүүхдүүдийнхээ нэрийг хасуулсан. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү М*******н нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Энэ нь хүүгийнхээ бизнесийг дэмжих, өрхийн орлогын нэмэгдүүлэхэд тусалъя гэсэн утгаар хүүдээ түр шилжүүлж өгсөн. Түүнээс биш тэдний өмч болгож шилжүүлж өгөөгүй. Хэрэв бид хүүхдүүддээ өмч болгож өгсөн бол гэр бүлийн бүх гишүүдийг оруулан албажуулж өгөх байсан. Гэр бүлийн маргаан үүсгэсэн гэдгийг бид дуулаад өөрийн өмчөө шилжүүлж авсан. Миний бие М*******ийг сургуулиа төгсөөд, айл гэр болоход нь өөрийнхөө гал голомтыг өгнө гэж хэлж байсан. /Би энэ байрыг аваад үхэхгүй/ Гэтэл 2023 оны 06 сарын 18-ны өдөр 18 насанд хүрсэн өдрөө өвөө байраа авья гэж нэхсэн. Тэгэнгүүт эхнэр Цолмон руу залгаж байраа авъя гэж хэлж байна гэхэд Цолмон уурлаад юу яриад байгаа юм бэ сургууль төгсөхөөр нь өгнө гэж хэлж байсан. Э*******тай ярьж чи одоо байрыг нь авч яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь зарж, өөрийн гэсэн гэр орон авна гэсэн. Тэгэхээр нь чамаар гал голомтоо заруулж, тоглуулахгүй гэсэн. Одоо бол би маргаантай байгаа учраас өөрийн өмчлөлийн байраа өгөхгүй. Аав нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа. Ээж нь Орхон аймагт ажиллаж байна. Аав, ээж 2 нь өөрсдөө үүргийнхээ дагуу хүүхэддээ орох орон авч өгөх байх. М******* 2022 оны 9 сард Дотоод хэргийн их сургуульд элсэн орж манайд 2023 оны 07 сар хүртэл амьдарсан. /казарманд хэсэг хугацаанд байсан/ Одоо ч манайд очсон байгаа. Хувцас, хунар нь байгаа. Миний хувьд миний ач хүү учраас байраа өгнө гэж ярьж байсан болохоос би эд нарын хөрөнгийг булааж авчихаад байгаа юм биш. Булганыхан тэр дундаа 10, 11-р байрныхан /36-ынхан/ хэн хэзээнээс амьдарч байсан бэ гэдгийг захын хүн нь хэлээд егнө. Би одоо нас 71 хүрч байна. Би олон жил чихрийн шижин гэдэг өвчний оноштойгоор биеийн байдал тааруу байгаа. Насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Насны эцэст орох оронгоо алдах гээд шүүхэд дуудагдаад сууж байгаа нь харамсалтай байгаа тул Монгол улсын шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэж найдаж байна. Хатуухан хэлэхэд миний хүү М, эхнэр Э******* 2 хүүхдийнхээ хамт олон жил хөгшин бид хоёроор тэжээлгэж амьдарсан. Өөрсдөө улсад ажил хийгээгүй. Иймд миний ач хүү М*******ийг Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалант Хатанбаатар Магсаржав, 3 гудамжны дугаар байрны 3 дугаар орцны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулна аа гэсэн ийм шаардлага гаргаж байна. Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн үл хөдлөх хөрөнгө нь Б.Э*******, М.М*******, М.н нарын мэдэлд байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө анх бий болсон түүх нь хариуцагч Д.З, түүний эхнэр С.Цолмон нарын хүч хөдөлмөрөөр бий болсон. Нэхэмжлэгч Б.Э*******, З.М нарыг гэрлэхээс өмнө авчихсан байсан хөрөнгө, тухайн эд хөрөнгийг авч, бий болгосны дараа хариуцагч нь хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. ...Тухайн үед нэхэмжлэгч болон З.М нар ажилгүй байсан учраас З.М эхнэр Б.Э*******гийн хамт тухайн орон сууцад байрлах Сумо хүнсний дэлгүүрийг ажиллуулах хүсэлтэй байна гэх хэлцлийн дагуу ажиллуулах зөвшөөрөл олгосон. Сумо хүнсний дэлгүүрийг ажиллуулж, амьдарлаа дээшлүүлж, үйл ажиллагаа явуулах зорилготойгоор тухайн орон сууцыг ашиглаж эхэлсэн. Бусад хамтран өмчлөгч нар нь оногдох хэсгээ Б.Э*******д итгэмжлэл өгсний үндсэн дээр итгэмжлэлийн дагуу шилжүүлсэн. Б.Э******* нь тухайн хэлцлийн дагуу үл хөдлөх хөрөнгийг олж авсан. Тухайн орон сууцыг хэрхэн бий болсон талаарх асуудлыг авч хэлэлцэхгүйгээр, дэргэдэх дэлгүүрийг ажиллуулах зорилгоор тухайн орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, банкнаас дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах орлоготой холбоотой буюу санхүүгийн эх үүсвэрээ шийднэ гэж авсан байдаг. Өөрсдөд нь өмчлөх эрх үүссэн мэтээр тооцож, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж, тухайн орон сууцыг бэлэглэхийг хүсээгүй, шилжүүлэхийг хүсээгүй, хөрөнгөгүй мэт дүр үзүүлсэн байдлыг бий болгосон гэх зүйл ярьж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Э*******г бэр болохоос өмнө Д.Зын гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө байсан болох нь нотлогдож байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудал нь гэр бүлийн бусад гишүүд нь татгалзаж, Д.М*******н нэр дээр шилжсэн. Банкнаас зээл авахад зориулагдсан хэлцэл байсан болохоос З.М*******н гэр бүлд бэлэглэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч М*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад мэдээ орсон цагаас эхлээд энэ байранд амьдарсаар байсан тухай тайлбарласан байдаг. Энэ нь огт үндэслэлгүй худлаа зүйл байгаа. Нэхэмжлэгч М******* анх төрсөн цагаасаа хойш тухайн орон сууцад амьдарч байгаагүй. З.М, Б.Э******* нар нь Орхон аймагт байрлах өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулаад, ажил төрөлгүй байна гэх шалтгаанаар тухайн орон сууцад үнэгүй амьдарч, хариуцагчийн зүгээс дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг олгосон байна. Үүнийг далимдуулж өөрийн өмч хөрөнгөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэлгүй байна. Б.Э*******гийн нэхэмжлэлтэй З.Мэд холбогдох иргэний хэргийг шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн заасны дагуу татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийгээ шүүгчийг буруу мэтээр тайлбарлаж, шүүгч түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой байсан мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад М.М*******ийг 18 нас хүрэхэд Д.З нь Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 106 дугаар байрны 25 тоотод байрлах орон сууцыг шилжүүлэн өгнө гэсэн үндэслэлээр татгалзлыг баталлаа гэсэн байна. М.М*******ийн өвөөгийн зүгээс тухайн орон сууцыг өгнө гэсэн амлалтыг хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцоогүй учраас тухайн тайлбарыг бол гаргаагүй. Д.З нь тухайн хэргийн оролцогч нь байгаагүй учраас орон сууцыг өгнө гэх асуудлыг З.М*******н итгэмжилсэн төлөөлөгч нь хэлсэн байдаг. Хэрэв орон сууцыг өгнө гэх зүйл ярьсан бол М.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуудал байна. Д.З нь Б.Э*******тай гэр бүл болоогүй, Д.Зын хүүхэд болох М.Мтэй Б.Э******* нь гэр бүл болсон байна. М.М Б.Э******* нар нь дундаасаа хүүхэдтэй болсон байдаг. Хүүхэд нь тухайн орон сууцыг нэхэмжилж байгаа нь утгагүй байна. Д.З нь өөрөө бие дааж эрх зүйн харилцаанд оролцдог. С.Цолмон гэх эхнэртэй, Б.Э******* гэх эхнэр байхгүй. Д.Зын хувьд М.М, Б.Э*******, М.М*******, М.н нарыг тэжээн тэтгэх, орон сууцаар хангах үүрэгтэй хүн биш, монгол уламжлалын дагуу орон сууц, машин тэрэг авч өгсөн боловч тухайн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.Э******* болон Д.Зын хүү болох З.М нар нь зарж дууссан байдаг. Аавынхаа байрыг авах ёстой мэтээр асуудал гаргаж М.М*******н хуулиар хүлээсэн үүргийг ёс бус шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулиар гэрлэгчид болон өөрсдийн дундаас төрсөн хүүхэд, хүүхдийнхээ өмнө гэрлэгчид нь адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх тухай заасан байгаа. М.М*******ийг орон сууцаар хангах ёстой бол хуулиар хүлээсэн Б.Э******* болон М.М*******н нарын үүрэг юм. М.М*******ийг орон сууцаар хангах, амьдрах газрыг нь шийдэж өгөх асуудал нь түүний өвөө болох Д.Зын үүрэг, хариуцлагын асуудал биш. Д.З нь өнөөдрийн байдлаар харвачихсан бие муутай байгаа. Одоогийн байдлаар сахиуртай хүндхэн байдалтай эмчилгээ хийгдэж байна. Орон сууцаас нь амьд сэрүүн байхад нь хүүгийнх нь хүүхэд болох ач нь хөөж гаргаж байгаад орон сууцыг нь булааж авна гэх асуудал гарч байгаа юм. Хуульд үндэслэсэн шаардлага байхаас гадна тухайн нэхэмжлэл нь хуулиар хэний хүлээсэн үүргийг хэн хариуцах эсэх асуудлыг тодруулах ёстой байна. М.М******* болон Б.Э*******гийн өмнө Д.Зорилт нь ямар нэгэн орон сууцаар хангах үүрэг хүлээхгүй. М.М эцэг хүнийхээ хувьд үүрэг хариуцлага хүлээх ёстой асуудал байдаг бол хуулийнхаа дагуу хариуцаж, шийдвэрлэх ёстой. З.М нь хүүхдийн тэтгэлэг хаяа нэг төлдөг гэх зүйл ярьж байна. Хүүхдийн тэтгэлэг олгох, төлөх, хүүхдийнхээ амьдрал ахуйд туслах нь З. М*******н үүрэг болохоос Д.Зын үүрэг биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн асуудлын хувьд хэд хэдэн удаа өөрчлөгдөж бүртгэгдсэн байдаг. Тухайн орон сууц анх Д.Зын гэр бүлийн дундын хөрөнгө нь З.М Б.Э******* нар гэр бүл болохоос өмнө З.М*******н нэр дээр улсын бүртгэл үүссэн. Д.Зын гэр бүлийн дундын хөрөнгө нь Мэд үлдэж, бусад гишүүд нь татгалзаж бэлэглэлийн гэрээний журмаар шилжүүлсэн байна. З.М ашиглаж байсан орон сууцыг банкны барьцаанд тавьж, зээл авахын тулд хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулахаар шилжүүлж авсан орон сууцаа буцааж шилжүүлж өгөх замаар асуудал шийдэгдэж байна. Б.Э*******, З.М******* З.н нарт улсын бүртгэл хийгдэж байгаагүй. Тухайн эд хөрөнгийг З.М*******н Б.Э*******, З.М******* З.н нарын дундын хөрөнгө гэж үзэж байсан бол үнэ бүрдүүлэлт, үр дүнг хүргэх, хөндөхтэй холбоотой асуудлаар улсын бүртгэлийг үнэн зөв байлгах, худлаа бичигдсэнийг зөв болгох шаардлага гаргах эрх нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 1, 183.3-д зааснаар улсын бүртгэл худлаа хийгдсэн байна гэх асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандах байдлаар маргах ёстой байсан. Тухайн орон сууцыг анх бий болгох үед Б.Э******* Д.З гэх айлын гэр бүл байгаагүй, М.М******* төрөөгүй байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж зээл авч, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулъя гэж хүссэний дагуу өгсөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийг З.Мэд шилжүүлсэн байсан учраас З.М тухайн үл хөдлөх хөрөнгийг буцааж, гэр бүл, өрхийн тэргүүн, тухайн эд хөрөнгийг бий болгосон Д.Зод буцааж өгсөн байна. Д.З нь төрийн тусгай албанд насаараа ажилласан. Түүний хурааж хуримтлуулсан хөрөнгийг ач хүү нь авах талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж үзэж байна. Хэрэв гэр бүлийн дундын хөрөнгө байсан бол Б.Э*******, З.М*******, З.н, З.М нарын бүртгэгдсэн байх ёстой. З.Мэд холбогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.М нь аавынхаа орон сууцыг улсад өгөх эрхтэй эсэх талаар нэхэмжлэгч тухайн үед өөрөө шийдвэрлээд үзэх боломжтой байсан. Д.З нь хэргийн оролцогч биш Д.Зын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг З.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусдад шилжүүлж өгөх үүрэг хариуцлага, боломж нөхцөл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй байсан нь тодорхой байна. Гуравдагч этгээдээр Зыг татаж оролцуулаагүй байна. Д.Зын өмнөөс З.М тайлбар гаргачихсан мэтээр эсвэл З.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар гаргасан мэтээр төөрөгдүүлсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэр бүлийн дундын хөрөнгийн зохицуулалт байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэхээс өмнө бий болсон. З.М буцаад орон сууцын жинхэнэ өмчлөгч болох аав Д.Зын нэр дээр бүртгэгдсэн нь гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй байна. Улсын бүртгэлд М.М*******, М.н, Б.Э******* нар бүртгэгдэж байгаагүй. Жинхэнэ өмчлөгч нь бодитоор байх ёстой гэдэг асуудал ярьж байсан бол үүнийг өмнө нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д зааснаар шийдвэрлэх боломж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э******* шүүх надад зөвлөгөө өгөөгүйгээс боллоо гэх асуудал ярих нь зохимжгүй байна. Шүүх бол зөвлөгөө өгдөг байгууллага биш, хэрэг маргааныг тасалдаг байгууллага юм. Нэхэмжлэгч шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтын амьдралын явцад бий болсон зүйл биш, хамтын амьдралаас өмнө бий болчихсон байсан хөрөнгө байгаа учраас тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж тогтоох, бэлэглэлийн гэрээг байгуулсан хүмүүс нь байхгүй байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгч М.М*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШШ2023/00097 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 5-7-р хуудас/,

-М.М*******өөс Б.Э*******д 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 39-р хуудас/,

-нэхэмжлэгч Б.Э*******гаас Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэл /хэргийн 102-р хуудас/,

-З.Мээс шүүхэд гаргасан хариу тайлбар /хэргийн 103-р хуудас/,

-Б.Э*******гаас шүүхэд гаргасан хариу тайлбар /хэргийн 104-105-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 132/ШЗ2023/00198 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар /хэргийн 106-107-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 228 дугаартай тодорхойлолт /хэргийн 139-р хуудас/,

5.Хариуцагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 14-15-р хуудас/,

-Хариуцагч Д.Зоос С. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 16-17-р хуудас/,

-Ү-0405000056 дугаартай Д.Зын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 18-р хуудас/,

-З.М, Д.З нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар /хэргийн 19-21-р хуудас/,

-Бэлэглэгч Д.З, З.г, З., а нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, С.Цолмон бэлэг хүлээн авагч З.М нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний хуулбар /хэргийн 22-23-р хуудас/,

-Д.з, а, З.г, З. нараас Б.Э*******д 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 24-25-р хуудас/,

-2017 оны хүн амын тооллогын баримт /хэргийн 26-р хуудас/,

-Булган сумын 4 дүгээр багийн 2003, 2005, 2007 оны жилийн эцсийн хүн амын тооллогын баримт /хэргийн 27-29-р хуудас/,

-2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 30-31-р хуудас/,

-хариуцагч Д.Зоос М.Ганз 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 161-р хуудас/,

-Д.Зын амбулаториор үзүүлэгчдийн дэвтэр /хэргийн 166-169-р хуудас/

 

3.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 46-р хуудас/,

-нэхэмжлэгч Б.Э*******гийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн CD-нд үзлэг хийсэн ба үзлэгийн тэмдэглэл /хэргийн 54-55-р хуудас/,

-нэхэмжлэгчийн хүсэлтээр Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай тэмдэглэл /хэргийн 82-85-р хуудас/,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0405000056 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материал авагдсан /хэргийн 109-136-р хуудас/,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/29 дугаартай 3.М, Б.Э******* нар нь төсөл, хөтөлбөрт хамрагдах материал ирүүлээгүй тухай албан бичиг /хэргийн 138-р хуудас/,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184 дугаартай тодорхойлолт /хэргийн 140-р хуудас/,

-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Булган сумын 5 дугаар багийн 2019, 2022, 2023 оны хүн амын тооллогын баримт /хэргийн 141-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/35 дугаартай албан бичгээр Булган сумын 5 дугаар баг, 3 дугаар гудамж, дугаар байрны 3-20 тоот орон сууцанд 2001, 2003, 2005, 2010,2012-2020, 2022 онд амьдарч байсан өрхийн тодорхойлолт-ыг гаргуулсан байна. /хэргийн 142-160-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М******* нь хариуцагч Д.Зод холбогдуулан Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 106 дугаар байрны 3-20 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 106 дугаар байрны 3-20 тоот . м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.М*******, Б.Э*******, М.н, З.М нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М*******, Б.Э*******, М.н нарыг тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгох гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх 171-1 тал/

2.Нэхэмжлэгч М.М*******, Б.Э******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.Нэхэмжлэгч нар нь Б.Э*******, З.М нар нь 2004 оны 05 сарын 23-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. ...З.М өөр хүнтэй болсон гэх шалтгаанаар 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Гэрлэлт цуцлуулах үед бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 3 дугаар гудамж, 106 дугаар байрны 3-20 тоотод байрлах 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.Э*******, М.М*******, М.н нарыг тогтоолгох, ногдох хөрөнгийг З.Мэд өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд маргаж байх үед Д.Зын нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. ...Тиймээс Д.З, З.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.н, З.М нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, Б.Э*******, М.н нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгоно гэж тайлбарласан.

4. Хариуцагч нь ...бэлэглэлийн гэрээгээр шилжсэн үл хөдлөх хөрөнгө нь Б.Э*******, М.М*******, М.н нарын мэдэлд байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө анх бий болсон түүх нь хариуцагч Д.З, эхнэр С.Цолмон нарын хүч хөдөлмөрөөр бий болсон. Нэхэмжлэгч Б.Э*******, З.М нарыг гэрлэхээс өмнө авчихсан байсан хөрөнгө, тухайн эд хөрөнгийг авч, бий болгосны дараа хариуцагч нь хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Э*******г бэр болохоос өмнө Д.Зын гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө байсан болох нь нотлогдож байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудал нь гэр бүлийн бусад гишүүд нь татгалзаж, Д.М*******н нэр дээр шилжсэн. Банкнаас зээл авахад зориулагдсан хэлцэл байсан болохоос З.М*******н гэр бүлд бэлэглэсэн зүйл байхгүй. Б.Э*******гийн нэхэмжлэлтэй З.Мэд холбогдох иргэний хэргийг шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн заасны дагуу татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийгээ шүүгчийг буруу мэтээр тайлбарлаж, шүүгч түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой байсан мэтээр тайлбарлаж байна. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад М.М*******ийг 18 нас хүрэхэд Д.З нь Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 106 дугаар байрны 25 тоотод байрлах орон сууцыг шилжүүлэн өгнө гэсэн үндэслэлээр татгалзлыг баталсан тул Б.Э******* энэ асуудлаар дахин маргах эрхгүй. Тухайн орон сууц нь З.М*******н гэр бүлийн гишүүдийн хамтын амьдралын явцад бий болсон зүйл биш, хамтын амьдралаас өмнө бий болчихсон байсан хөрөнгө учраас тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж тогтоох, бэлэглэлийн гэрээг байгуулсан хүмүүс нь байхгүй байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч Б.Э******* нь З.Мтэй 2004 онд гэр бүл болон хамт амьдарч 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 06 сарын 18-ны өдөр хүү М.М*******, 2013 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин М.н нар төрж, гэрлэгчид Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШШ2023/00097 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан  шүүхийн шийдвэрийн баталгаажсан хуулбар /хх 5-7 тал/ зэргээр тогтоогдож байна.

5.2.Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШШ2023/00097 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч хүү М.М*******ийг 18 нас хүрэхэд өвөө З нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 106 дугаар байрны 3-20 тоот орон сууцыг шилжүүлж өгнө гэсэн үндэслэлээр дээрх байрны өмчлөгчөөр 2 хүүхдээ тогтоолгож, хариуцагч З.Мэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн тайлбар болон дээрх шүүхийн шийдвэрээс харахад шүүх зохигчийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваалгах шаардлагадаа харилцан тохиролцсон гэх агуулгаар татгалзлыг баталж шийдвэрлэсэн байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолын 9.3.4-т гэрлэлт цуцлах, ...асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог тул эдгээр асуудлаар зохигчид эвлэрэн хэлэлцэж тохиролцсон... тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж болохгүй гэж заасан тул анхан шатны шүүх нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

5.3.Маргаан бүхий Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ-ээр З.М*******н өмчлөлд шилжүүлсэн байна. /хх21-25 тал/

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д  эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр  гэрээ байгуулсанд тооцохоор, мөн Иргэний хуулийн  276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т эд хөрөнгө шилжүүлснээр  гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ-ээр шилжүүлсэн Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.Мөнхбүлд нь хүлээн авахаас татгалзаагүй байх тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, өөрөөр хэлбэл бэлэглэгчийн хүсэл зоригийг бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог хиймэгц биелэх  онцлогтой нэг талын гэрээ юм.

 Зохигч талаас энэхүү бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр бус эсэх асуудлаар маргаагүй бөгөөд хариуцагч Д.З, түүний гэр бүлийн бусад гишүүд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг З.М*******н гэр бүлийн хэрэгцээнд болон өрхийн үйл ажиллагаанд зориулан З.М*******н гэр бүлийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

5.4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна, мөн зүйлийн 126.3.-т зааснаар "анх гэр бүл болоход зориулагдсан" буюу Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсонтой холбоотойгоор, тухайн гэр бүлийн хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, гэрлэгчдийн аль нэгний, эсхүл тэдгээрийн төрөл, садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож болно.гэж заасан.

З.М, Б.Э******* нар нь тухайн орон сууцанд 2008 оноос хойш хүнсний дэлгүүр ажиллуулж, 2 хүүхдийн хамт 2021 он хүртэл оршин сууж байсан үйл баримт зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Ү-0405000056 улсын бүртгэлийн дугаартай, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Жаргалант Хатанбаатар С.Магсаржав 3 дугаар гудамж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах, , м.кв хэмжээтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.М, Б.Э*******, М.М*******, М.н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоох нь зүйтэй.

6.2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ээр Ү-0405000056 улсын бүртгэлийн дугаартай, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Жаргалант Хатанбаатар С.Магсаржав 3 дугаар гудамж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах, , м.кв хэмжээтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай, 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч З.Мээс бэлэг хүлээн авагч Д.Зод бэлэглэсэн байна. Мөн өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Зыг бүртгэж, 000991986 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /1 хх-ийн 19-20 тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар  шаардаж болно гэж заасан.

Д.З, З.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдсан нь нэхэмжлэгч Б.Э*******, М.М******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хөндөж байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Б.Э*******, М.М******* нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй сонирхогч этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШШ2023/00097 дугаартай хэрэгт хариуцагч З.М ...бид хоёр 2021 оноос хойш тусдаа амьдарч байна. Миний аав Д.З, ээж С.Цолмон нар нь өндөр насны тэтгэвэрт байдаг. Бид хоёрыг сайн сайхан амьдар, дэлгүүр ажиллуулж амьдралаа дээшлүүл гэж бэлэглэсэн болохоос салж сарни гэж өгөөгүй гээд аав Д.З нь байраа өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан. Миний эцэг Д.З нь том хүү М.М*******ийг сургуулиа төгсч айл гэр болоход нь Булган сумын 5 дугаар багийн 11 дүгээр байрны 20 тоотод байрлах хувийн сууцыг ач хүүдээ шилжүүлж өгнө гэсэн. Одоо энэ байранд миний аав, ээж 2 амьдарч байгаа болно гэх тайлбарыг өгчээ. /хх-82-85, 103 тал/

Уг тайлбараас үзэхэд З.М, Б.Э******* нар нь 2021 оноос эхлэн гэр бүлийн маргаантай болж, тусдаа амьдарч эхэлсэн. З.М нь өөр хүнтэй гэр бүлээс гадуурх дотно харилцаа үүсгэсэн гэж Б.Э*******гийн зүгээс шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах нь нэгэнт тодорхой болсны дараа З.М, Д.З нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0405000056 тоот гэрчилгээнд Д.Зыг өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 18 тал/

Тиймээс Д.З, З.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

Иймд Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.М, М.М*******, Б.Э*******, М.н нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М*******, Б.Э*******, М.н нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 437750 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч Д.Зоос 210600 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан З.М, Д.З нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж, дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах , м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Б******* боржигон овогт Зын М /рд:/, Боржигон овогт Б******* Э******* /рд:Ф*******/, Б******* боржигон овогт М*******н М******* /рд:Г*******/, Б******* боржигон овогт М*******н н /рд:ГЮ/ нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М*******, Б.Э*******, М.н нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 437750 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч Д.Зоос 210600 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 7 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

4.Нотлох баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ