Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2024/00159

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******в аймгийн Б******* сум, 2 дугаар багт оршин суух, Гүнгэ овогт Н*******ын Э******* /рд:ГИ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00156/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б аймгийн Б*******ын 2 дугаар бригадад 1987-1993 оны 07 дугаар сар хүртэл өрөгч мэргэжлээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б аймгийн Б*******т 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сар хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай Н.Э******* нь Б аймгийн Б*******т 1987-1992 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Н.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 10-р хуудас/,

-Н.Э*******ын нэрээр 1966 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 11-12-р хуудас/-г бүрдүүлсэн.

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б.Н, А.Э нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б аймгийн Б*******т 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Н.Э******* нь Б аймгийн Б*******т 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан байсан болох нь:

-Б аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай *******в аймгийн Б******* сумын харъяат Н.Э******* нь Б аймгийн Б*******т 1987-1992 онд ажиллаж байсан гэх бичиглэлтэй цалингийн цэсний лавлагаа,

-Н.Э*******ын нэрээр нээсэн 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан гэх бичиглэлтэй цэргийн батлахын хуулбар,

-гэрч А.Эгийн: Н.Э******* нь Б аймгийн Барилга угсралтын трестэд 1987 онд өрлөгчнөөр ажилд орсон. 1993 онд ажлаасаа гарсан. 1993 онд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон луу шилжсэн. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Могойтор гэдэг хүн ажиллаж байсан. Барилга угсралтын трест нийт 7 бригадтай байсан. Н.Э******* 2 дугаар бригадад харъяалагддаг байсан. Нэгдсэн бригад нь Б аймгийн сумдаар очиж барилга барих, засвар үйлчилгээ хийж ажилладаг байсан. Барилга угсралтын трест 1995 онд хувьчлагдаад Б барилга ХК болсон. Энэ компанид Н.Э******* ажиллаагүй гэх мэдүүлэг,

-гэрч Б.Нийн: Н.Э******* нь Б аймгийн Б*******т 1987 онд өрлөгчнөөр ажилд орсон. 1993 он хүртэл ажиллаад Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Тухайн үед Б*******ын даргаар Могойтор гэдэг хүн ажиллаж байсан. Н.Эрдэнэ болд бид 2 нэгдсэн 2 дугаар бригадад хамт ажилладаг байсан. Манай бригад өрлөгийн ажил гүйцэтгэдэг. Нийт 50 гаруй хүн ажилладаг байсан. Бригадаараа Хангал, Сэлэнгэ суманд очиж барилга барьдаг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг *******рийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гүнгэ овогт Н*******ын Э******* /рд:ГИ*******/-ыг Б аймгийн аймгийн Б*******т 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг *******рийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ