Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00209

 

 

 

 

 

2024 05 15

132/ШШ2024/00209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, *******, 1 дүгээр баг, Арбулаг гэх газар оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00157/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1969 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдэлд сүү тосны заводад цагаан идээ боловсруулагчаар 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажилд орж 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгээд тус сумын халуун усанд үйлчлэгчээр 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс цэцэрлэгт ажилд ороод 1993 оны 4 дүгээр сарыг хүртэл ажиллаад орон тооны цомхотголоор ажлаасаа гарсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж нотлох баримт бүрдүүллээ. Иймд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай *******гийн цалингийн цэсний лавлагаа /хэргийн 3-4-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн 333017 дугаартай Бат илэрхийлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай Заводын ажилчид батлах тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай Сүү тосны заводын ажилчдыг батлах тухай тушаалын хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 51 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

 

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ү.Даваа, Б.Бат-Эрдэнэ нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл ааруулчин, халуун усны үйлчлэгчээр, Булган аймгийн *******ын Цэцэрлэгт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.******* нь Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 12 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл ааруулчин, халуун усны үйлчлэгчээр, Булган аймгийн *******ын Цэцэрлэгт 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай *******гийн цалингийн цэсний лавлагаа,

-Нэхэмжлэгчийн 333017 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх үнэмлэхний хуулбар,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай Заводын ажилчид батлах тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай Сүү тосны заводын ажилчдыг батлах тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 51 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-гэрч Ү.Даваа: ******* нь Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдэлд цагаан идээний цехэд 1987 оноос эхлсэн ажиллаж эхэлсэн. Би 1989 онд ажлаасаа гарахад ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг,

-гэрч Б.Бат-Эрдэнэ: ******* нь 1987 оноос эхлсэн Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдэлд цагаан идээний цехэд ажиллаж эхэлсэн. Цагаан идээ боловсруулагч хийж байсан. 1989 оноос Булган аймгийн *******ын цэцэрлэгт ажиллах болсон. 1993 оныг хүртэл ажилласан санагдаж байна гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******-г Булган аймгийн *******ын Чойбалсанч нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл ааруулчин, халуун усны үйлчлэгчээр, Булган аймгийн *******ын Цэцэрлэгт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ